УЛС ТӨР

ЭМ-ийн дэд сайд М.Баттүвшин, СУГ-ын дарга Ц.Нацагдолгор нарыг ажлаас нь чөлөөллөө

Засгийн газрын өнөөдрийн /2022.03.23/ ээлжит хуралдаанаар хоёр албан тушаалтныг ажлаас чөлөөлжээ. Тодруулбал, Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин, Соёл урлагийн газрын дарга Ц.Нацагдолгорыг ажилдаа хариуцлагагүй хандсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлжээ.

Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшинг өнгөрсөн 2021 оны хоёрдугаар сарын 10-нд Засгийн газрын хуралдаанаар томилж байсан. Тэрбээр 2019-2020 оны есдүгээр сар хүртэл Эрүүл мэндийн сайдын орон тооны зөвлөхөөр ажиллаж байсан юм.

Харин Соёл урлагийн газрын дарга Ц.Нацагдолгорыг 2020 оны есдүгээр сард томилж байв. Тэрбээр МАН-ын Бага хурлын гишүүн, НАМЭХ-ны дэд Ерөнхийлөгч хэмээх улс төрийн болон төрийн бус байгууллагын сонгуульт ажлыг хашиж байсан юм.

Мөн УИХ-ын Тамгын газар, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны газрын дарга, Төрийн банкны газрын захирал, Дэлхийн банкны төслүүдийн удирдагч, хувийн хэвшилд их, дээд сургуулийн захирлаар ажиллаж байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button