Нийгмийн

Б.Хурцыг Сөрөх тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатарыг гүтгэсэн гэж үзжээ

Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга, хурандаа Д.Цогтбаатарыг 2013 онд гадаадын  иргэний алга болсон гэх хэрэгт холбогдуулан шалгаж, цагдан хорьж байв. Түүнийг ар гэрийнхэнд нь дуулгалгүй, хувцсыг нь ч солиулалгүй цагдан хорьж байв.

Цагдаагийн байгууллагаас хурандаа Д.Цогтбаатарыг Герман улсаас их хэмжээний мөнгөтэй Монгол Улсад орж ирсэн М.Клойбер гэдэг иргэнтэй ойр дотно холбоотой байсан. Улмаар Германы иргэн нь сураггүй болсон учраас холбогдуулан шалгаж байв. Харин тухайн герман иргэн 2015 он хүртэл Монголд байр түрээслэн аьмдарч байгаад өвчний улмаас нас барсан хэрэг гарч байсан юм.

Тухайн үед Д.Цогтбаатар өөрийг нь хүн амины хэрэгт буруутгасан хүн бол АТГ-ын дэд дарга Б.Хурц гэж үзэж ҮАБЗ-д захиа хүртэл бичиж байсан юм. Улмаар тус хэрэгт холбогдолгүй нь илэрч, цагаатгаж байсан юм.

Харин Б.Хурц тухайн үед "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцохдоо Д.Цогтбаатарыг М.Клойберын машин, гар утсыг нь ашиглаж байсан, энэ хэрэгт холбоотой хэмээн ярьсан. Улмаар Д.Цогтбаатар Б.Хурцыг нэр төрд халдсан гэж шүүхэд өгснийг хэдэн жилийн дараа гурван шатны шүүхээр эцэслэж, Б.Хурцыг Д.Цогтбаатарыг гүтгэсэн гэж үзжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-24 10:56

хурц элбэгдорж гэж 2 нөхөрт монгол улс жижигдэж байна даа

Холбоотой мэдээ

Back to top button