ДЭЛХИЙНИЙГЭМ

Украин тамхи үйлдвэрлэгчдэд Оросыг бойкотлохыг уриалав

Украины Сангийн сайд Сергей Марченко дэлхийд алдартай тамхины компаниуд, үйлдвэрлэгчдийг Оросын зах зээлээс гарахыг уриалав.

Тэрбээр Британийн “British American Tobacco”, Японы “Japan Tobacco International” болон Швейцарь-Америкийн үндэстэн дамнасан тамхи үйлдвэрлэгч “Philip Morris International” компаниудад хандан ийнхүү уриалсан байна.

“Өнөөдөр ОХУ-д ажиллаж, бизнес эрхэлнэ гэдэг бол цаад утгаараа Путиний Украинд явуулж буй бодлого болон дэглэмийг дэмжиж, алан хядах ажиллагааг нь санхүүжүүлэхэд ашигладаг татварыг төлж байна гэсэн үг.

Мөн дэлхийн олон зуун пүүс компаниуд энх тайвны төлөө аль хэдийн сонголтоо хийж, ОХУ-д үйл ажиллагаагаа зогсоогоод байгааг та бүхэн мэдэж байгаа” хэмээв.

Түүний хэлснээр, мөн олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй томоохон компаниудын байр суурь ч ОХУ-ын эсрэг чиглэж, Орост хийх шинэ хөрөнгө оруулалтуудаа цуцалж байна гэлээ.

Эх сурвалж: Mignews

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2022-03-24 15:27

дүнсэн тамхи хэрэгтэй

Зочин
Зочин
2022-03-24 19:39

рурль хийгээр бат�##�гаажиж байна

ҮНЭН
ҮНЭН
2022-03-25 11:59
Reply to  Зочин

УЛС ОРНУУД АЛЬ БОЛОХ АВАХГҮЙ БАЙХ АРГА ХАЙНА ШҮҮ ДЭЭ

Зочин
Зочин
2022-03-24 21:39

УКРАЙНЧУУД БАРУУНЫХАН БОЛОН АНУ аас тусламж авч дуусаад Одоо бүр ХАР ТАМХИЧДААС ТУСЛАМЖ гуйв.Хайран УКРАЙНЫ ард түмэнг АНУ ,БРИТАНИЧУУД ЗОЛИОСЛОЧИХОВ. өгөөш болгочихов

Холбоотой мэдээ

Back to top button