ДЭЛХИЙНИЙГЭМ

ОХУ-ын байгалийн хийн төлбөрийг рублиэр хийх шийдвэрт Токио дургүйцлээ илэрхийлэв

ОХУ-ын эрх баригчид өөрсдийнх нь эсрэг хориг тогтоосон улс орнуудын жагсаалтыг гаргаад байгаа юм. Хориг тавьсан орнуудыг ОХУ-д “найрсаг бус улс” хэмээн зарласан.

Үүнтэй уялдаад, Японы Сангийн сайд Сүзүки Шюничи хэлэхдээ, ОХУ найрсаг бус тэдгээр орнуудад байгалийн хийн нийлүүлэхдээ төлбөр тооцоог зөвхөн рублиэр тооцно хэмээн зарласан ОХУ-ын зорилго болоод үүнийгээ Оросын тал хэрхэн хэрэгжүүлэх гэж байгаад Токиод одоо болтол ойлгомжгүй байна хэмээв.

Лхагва гараг /2022.03.23/-т ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ-ын Засгийн газрын гишүүдтэй уулзах үеэрээ Орос улс найрсаг бус улс орнуудад нийлүүлж буй байгалийн хийн төлбөрийг рублиэр хийх болсон тул Оросын бараа бүтээгдэхүүнийг Европын Холбоо болон АНУ-д нийлүүлэхдээ төлбөрийг нь тэдний валютаар хийх нь утгагүй хэмээсэн.

Владимир Путин Төв банк болон Сайд нарын танхимд долоо хоногийн дотор Европын Холбооны улс орнуудтай төлбөр тооцоогоо зөвхөн Оросын мөнгөн тэмдэгт рублиэр хийх журмыг тодорхойлохыг үүрэг болголоо.

Түүнчлэн, Орос улс нэр хүндээ бодох үүднээс өмнөх гэрээнд заасан тоо хэмжээгээр, үнэ ханшаар байгалийн хийгээ нийлүүлэх болно хэмээн В.Путин нэмж онцолсон. Энэ нь, Орос улс байгалийн хийн үнээ нэмэхгүй гэсэн үг юм.

“Үнэнийг хэлэхэд Оросуудын зорилго, үүнийгээ хэрхэн хэрэгжүүлэх гэж байгааг сайн ойлгохгүй байна. Бид “Их долоо” /G7/-гийн орнууд болон Олон Улсын Хамтын Нийгэмлэгтэй үргэлжлүүлэн харилцахаар төлөвлөж байгаа. Ингэснээр Орос улс хийсэн үйлдлийнхээ төлөө өндөр төлбөр төлөхөөс гадна Оросын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээгээр Японы эдийн засаг, санхүүгийн зах зээлд үзүүлж болзошгүй нөлөөллийг үнэлнэ” хэмээн Японы Сангийн сайд онцоллоо.

Эх сурвалж: Tass

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
bilgee
bilgee
2022-03-24 16:16

орос хэл орос мөнгө моодонд орох юм байна

Зочин
Зочин
2022-03-24 22:45
Reply to  bilgee

Нэг бодлын орос оронд хэрэгтэй юм биш үү.1$ = 22 рубль гэж авчихаад цааш нь хэдээр авахыг цаашдын зах зээл мэднэ.РУБЛЬ ДЭЛХИЙН МӨНГӨН ТЭМДЭГТ БОЛОХ БОЛОМЖ БАЙНА ШҮҮ.АВСАН БОЛ ТӨЛДӨГ.ТӨЛБӨРИЙГ БАРАА ЗАРСАН ОРОН ӨӨРИЙН МӨНГӨН ТЭМДЭГТЭЭР АВАХ БОЛОМЖ ЮМ..$ БҮХ ОРНЫ МӨНГӨН ТЭМДЭГТ БАЙХАА БОЛИХ ЦАГ ИРСЭН ГЭЖ ОЙЛГОВ..ЕВРОПЧУУД ЕВРО.,БРИТАНИЧУУД ФУНТ СТЕРЛЕНГ ХЯТАДУУД ЮАНЬ ГЭЭД ГАРГАЧИХЖЭЭ..ХАТУЖ ВАЛЮТ АЛТ, ЦАГААН АЛТ, БҮР ТҮҮНЭЭС ИЛҮҮ ҮНЭТЭЙ МЕТАЛЛААР ДОЛЛАРБГ ОРЛОДОГ БОЛОВ.МАГАДГҮЙ МОНГОЛ МӨНГӨ ҮНЭД ХҮРЭХ Ч ЮМ БИЛҮҮ.ДОЛЛАР ГЭХ ЦААСЫГ ИХЭЭР ХЭВЛЭН ҮНЭГҮЙ ТАРААЖ ЗЭВСЭГ ,ХҮМҮҮНИЙ УХАМСАРААР ХУДАЛДАН АВЧ МӨНГӨ УГААДАГ ЯВДАЛ ХУМИГДАНА ГЭЖ БОДОЖ БАЙНА

Зочин
Зочин
2022-03-24 21:25
Reply to  bilgee

САМУРАЙ НАР ҮНЭН ТӨӨРӨЛДӨВ .ЯПОН ОРОСД ХОРИГ ТАВИВ ГЭСЭН АТЛАА ЭНХИЙН ГЭРЭЭГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ ГЭВ.ОРОСД ХОРИГ ТАВИЛАА ГЭЧИХЭЭД ХАМТЫН АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ ГЭНЭ. ТЭНЭГ ЗӨНӨГ БАЙДАНЫ ҮГИЙГ ШИНЭХЭН ЯПОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ЗАЛГАМЖЛАВ..Ж:НЬ 2 ХҮҮХЭД ЗОДОЛДОХОД САЛГАХЫН ОРОНД ЗОДОЛДООД БАЙ ГЭЧИХЭЭД АРДААС НЬ ЗОДООНЫ ХЭРЭГСЭЛ ӨГЧИХӨӨД БИД ЭНХ ТАЙВНААР ОРШИНО ГЭЖ ЯМАР БАЛДУУШИГ НЬ БАЙДАГ ЮМ

Зочин
Зочин
2022-03-25 18:51
Reply to  Зочин

Ха, ха. Самурай нар будилав.

Иргэн
Иргэн
2022-03-24 16:30

Муу ногоон цаасыг ингэж новш болгох хэрэгтэй.

ҮНЭН
ҮНЭН
2022-03-25 11:57
Reply to  Иргэн

ХАХА БҮҮ МАЛТ

Зочин
Зочин
2022-03-24 16:35

Юу ч ойлгосонгүй. Япон яг юу гэсэн юу бэ?

Зочин
Зочин
2022-03-24 17:54

Оросын ханшгүй будагтай цаасыг хэн тоож авах юм.

Зочин
Зочин
2022-03-24 21:32

ДУРТАЙ БАЙНА УУ ЭС ДУРГҮЙ БАЙНА УУ ХАМААГҮЙ.ӨГСӨН ЮМ АА.АВЪЯА ГЭВ.ЮУГААР АВАХ НЬ ӨГСӨН ХҮНИЙ ДУР ,АВСАН ХҮН АВСАН ҮНЭЭ ТУХАЙН ОРНЫ САНАЛ БОЛГОСОН ВАЛЮТААР ТӨЛӨХ НЬ ҮНЭН.ЭС ТӨЛБӨЛ ХУЛХИ ТӨЛБӨР ТӨЛДӨГГҮЙ ХҮНИЙ ЮМЫГ ҮНЭГҮЙ ХЭРЭГЛЭДЭГ ОРОНД ТООЦОГДОНО.

ҮНЭН
ҮНЭН
2022-03-25 11:57

ОРОСООС ЮМ ХУДАЛДАЖ АВАХ ГЭХ ШААРДЛАГА ҮГҮЙ БОЛЖЭЭ

Иргэн
Иргэн
2022-03-25 12:42

Ашгүй ингээд ногоон цаас новш хог болох нь ээ. Америк долларыг Америкийн төр хэвлэдэггүй холбооны нөөцийн банк нэртэй төрд хамаагүй хувийн шахуу байгууллага/долларын эзэд жүүд нар/д хэвлэдэг. Үүнтэй холбоотойгоор тус улсын 2ч ерөнхийлөгч /АВРААМ ЛИНКОЛН; ЖОН КЕННЭДИ/ �##�агдсан гэж сонссон.

Холбоотой мэдээ

Back to top button