Хятадад осолдсон “Боинг 737” онгоцны хоёр дахь “хар хайрцаг” болох нислэгийн мэдээлэл бүртгэх төхөөрөмж /FDR/ олдоогүй хэвээр байна хэмээн Хятадын төрийн мэдээллийн “Шиньхуа” /Xinhua/ агентлаг өнөөдөр /2022.03.25/ мэдэгдлээ.
Өмнө нь, Хятадын Иргэний нисэхийн албаны төрөлжсөн хэвлэл “Жүнгүо Минхан Ван” олон нийтийн сүлжээ “Weibo” сайтад онгоцны хоёр дахь “хар хайрцаг”-ийг олсон тухай мэдээлж байсан. Гэсэн ч, хэсэг хугацааны дараа холбогдох мэдээллийг устгасан ба “Шиньхуа” агентлаг хоёр дахь “хар хайрцаг”-ийг хайх ажиллагаа үргэлжилж байгаа гэж мэдээллээ шинэчилсэн байна.
Анхны хар хайрцаг буюу бүхээгийн дуу хураагч /CVR/-ийг лхагва гараг /2022.03.23/-т олж илрүүлсэн. Хар хайрцагны өгөгдлийг задлах, шинжлэх зорилгоор Бээжин дэх код тайлах тусгай лаборатори руу аль хэдийн хүргэсэн байгаа аж.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.