Нийгмийн

Б.Мишээлт: Өмнө нь хоёр удаа ялагдсан алдаагаа цэнэж байгаад найзыгаа дийллээ

Боксын насанд хүрэгчдийн УАШТ эрэгтэйчүүдийн 63.5 кг-д ОУХМ Б.Мишээлт Гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт Э.Цэндбаатарын ялж, түрүүлсэн.

УАШТ-ий гурав дахь түрүүгээ хүртсэн тэрбээр “Улсын аваргад түрүүлсэндээ баяртай байна. Төлөвлөсөн тактикийнхаа дагуу өрсөлдөөд яллаа. Өмнө нь Цэндээд хоёр удаа ялагдаж байсан. Найзынхаа бэлтгэл хангагчаар Риогийн олимпод явж байлаа. Энэ удаа найзыгаа ялсандаа баяртай байна. Бүх боломжоо ашиглаж, ялахын төлөө хичээлээ.

Би УАШТ-д дөрөв дэх удаагаа оролцлоо. Гурав дахь түрүү. 2016 оны Бүх ард түмний спартакиадаар хүрэл медаль авсан. Сүүлийн гурван жил УАШТ-д түрүүллээ. Амжилтаа ахиулж, олимпод түрүүлэх, медаль хүртэхийн төлөө хичээнэ” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button