НийгмийнСПОРТ

УАШТ-2022: 40 настай У.Мөнх-Эрдэнэ гавьяат өнөөдөр алтан медалийн төлөө өрсөлдөнө

Гавьяат дасгалжуулагч Вандуйн Батбаярын нэрэмжит боксын насанд хүрэгчдийн УАШТ Бөхийн өргөөнд үргэлжилж байна. Энэ удаагийн УАШТ-д олимпын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ өрсөлдөж байгаа билээ.

Энэ жил 40 настай тэрбээр УАШТ-д 19 дэх удаагаа оролцож байгаа юм. У.Мөнх-Эрдэнэ гавьяат хагас шигшээд “Хангарьд” спорт хорооны тамирчин Жэндосыг 3:2-оор ялсан.

Тэрбээр өнөөдөр улсын аваргын ээлжит түрүүгээ хүртэхийн төлөө “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ, Армийн дэлхийн аварга, улсын олон удаагийн аварга Б.Чинзоригтой өрсөлдөнө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-27 11:00

Mundag shuu amjilt

Холбоотой мэдээ

Back to top button