НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Цахилгаан тамхины хоруу чанар янжуур тамхинаас 95 хувиар бага

Шинэ төрлийн цахилгаан тамхины хэрэглээ хүн амын дунд нэмэгдэх хандлагатай болсон. Тэгвэл цахилгаан тамхийг бусад улс орнуудын адилаар хуульчлах, зохистой хэрэглээг нэвтрүүлэх ёстой гэж үзэж байна.

Иймд цахилгаан тамхи, утаат тамхинаас хортой юу гэдэг харьцуулсан судалгааг дэлхийн хэд хэдэн улс орнууд хийсэн байна. Тухайлбал, ДЭМБ-ийн хийсэн судалгаагаар, цахилгаан тамхи хүний эрүүл мэндэд нөлөөлөх хоруу чанар янжуур тамхинаас 95 хувиар бага болохыг тогтоожээ. Мөн Англи улс цахилгаан тамхийг эмийн жороор оруулсан болон дэлхийн хэд хэдэн орон хуульчилж эхэлсэн байна.

Шинэ төрлийн цахилгаан тамхи залуусын дунд “соёлтой, цэвэрч хэрэглээ” гэх трендийг үүсгэсэн нь хэрэглээг өсөхөд нөлөөлөх болжээ. Монгол Улс 2020 онд 2047 ширхгийг импортолсон бол, 2021 онд уг хэмжээ 2.6 сая ширхэг болж өссөн байна. Иймд тамхины хяналтын суурь конвенцод нийцүүлэх, утаат болон утаагүйгээр нь хамаатуулахын зэрэгцээ, цахилгаан тамхины хэрэглээг тодорхой хуульчлах шаардлага үүссэн байна.

10 жилийн өмнө 7 сая гаруй хүн цахилгаан тамхи хэрэглэдэг байсан бол өнөөдрийн байдлаар 55 саяд хүрчээ. Харин Монгол Улс цахилгаан тамхийг утаат янжуур тамхины адил хуульчлах, зөв хэрэглээнд чиглүүлэх шаардлага тулгарч байгаа юм.

Энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн зохицуулах газрын дарга Б.Буянтогтох хэлэхдээ, “Цахилгаан тамхийг тамхины хяналтын тухай хуулиар зохицуулах заалт байхгүй. Иймд хуулийн хүрээнд зохицуулах үүднээс хуулийн нэмэлт өөрчлөлтөөр оруулж зохицуулах шаардлага гарсан. Нэгдүгээрт, цахилгаан тамхитай холбоотой асуудлыг хуульчлах хэрэгтэй. Хуульчлаагүй тул тамхины тухай ерөнхий хуульд оруулж, хэн хаана татаж болох, болохгүй эсэхийг зааж өгөх хэрэгцээ шаардлага байгаа. Янжуур тамхидалтаас болоод жилд 7 сая хүн амиа алддаг гэсэн ерөнхий тоон мэдээлэл байдаг. Харин цахилгаан тамхинаас болж тэдэн хүн нас барсан зэрэг эцэслэсэн тоон мэдээлэл байхгүй. Мэдээж ДЭМБ болон улс орнууд цахилгаан тамхины нөлөөллийн судалгааг хийж байна” хэмээн тодотгожээ.  

Цахилгаан тамхи нь никитоны агууламж бүхий тамхины төрөлд орох учраас хүний эрүүл мэндэд тодорхой хэмжээний сөрөг нөлөөтэй. Одоогоор энэ төрлийн бүтээгдэхүүн нэвтрүүлэхдээ цахилгаан барааны нэр төрөлд хамруулж байгаа аж. Иймд хуулийн хүрээнд тодорхой зохицуулалт хийж, насны зохицуулалт хийж, янжуур тамхины адил хэрэглээнд нэвтрүүлэх нь зөв гэж эмч мэргэжилтнүүд үзэж байна.        

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-28 11:42

Бага байлгүй яахав ээ, утаа уушглаж байв�##� сайхан уу

Зочин
Зочин
2022-03-28 11:46

Хэрэглээг нь зохицуулж өгөх нь чух�##�, хууль ч хэрэгтэй

Зочин
Зочин
2022-03-28 11:59

Хориод л байв�##� тэр хэрээрээ нууц худ�##�даа, хэрэглээ ихсэнэ. Зайлшгүй зохицуулах хэрэгтэй

Зочин
Зочин
2022-03-28 12:01

Утаат тамхиа хуульчлаад хэрэглэж болж байгаа юм чинь хор багатай шингэн тамхины хэрэглээг зохицуулхад асууд�##�гүй бйз

Зочин
Зочин
2022-03-28 12:07

ali ali ni hor shde ene ni ih hortoi ene ni bag hortoi gj yum haana ch bdaggui yum hor l bol hor

Зочин
Зочин
2022-03-28 12:23
Reply to  Зочин

Ugaas Tamar h zuiliin tun hetreheer hot boldog jamtai

Зочин
Зочин
2022-03-28 12:31

Бизээ хордуулах дуртай хүмүүс vipe хэрэглэвэл ядаж л муухай үнэр шингэхгүй

Холбоотой мэдээ

Back to top button