ДЭЛХИЙНИЙГЭМ

Америкчууд Жо Байденаас “нүүрээ буруулж” эхэллээ

Америкийн ард иргэдийн талаас илүү хувь нь тус улсад удаан үргэлжилсэн хямрал эхэлж, улмаар АНУ дэлхийн тавцанд тэргүүлэх байр сууриа алдах болно гэж “NBC News” сувгийн санал асуулгаар дүгнэжээ.

Санал асуулгад иргэдээс, “тус улсын өнөөгийн нөхцөл байдлыг “хэцүү үе” гэж харж байна уу, эсхүл “АНУ цаашид дэлхийд тэргүүлэх байр сууриа алдахад хүргэсэн урт хугацааны хямралын эхлэл” гэж дүгнэж байна уу” гэж асуусан аж.

Судалгааны дүнгээс харвал, асуулгад оролцогчдын 53 хувь нь Америкийн одоогийн нөхцөл байдлыг “урт хугацааны уналт хямралын эхлэл” гэж хариулсан бол 44 хувь нь “хэцүү үе” хэмээжээ.

Мөн, америкчуудаас одоогийн төрийн тэргүүн Жо Байден Орос-Украины хямралд зөв хариу арга хэмжээ авч чадна гэдэгт хэр итгэлтэй байгаа талаар асуужээ. Харин ердөө 12 хувь нь Ерөнхийлөгч Жо Байденд туйлын итгэж байгаагаа илэрхийлж, 27 хувь нь бага хэмжээгээр итгэдэг, 44 хувь нь туйлын бага итгэл үнэмшилтэй байна гэж хариулжээ

Америкчуудын талаас ч бага хувь нь Жо Байден болон түүний Засаг захиргааны Орос, Украины хооронд өрнөж буй цэргийн мөргөлдөөний хүрээнд явуулж буй бодлогыг эерэгээр үнэлсэн байна.

Одоогийн байдлаар АНУ-д Ерөнхийлөгч Жо Байдены рейтинг ердөө 40 хувьтай байгааг “NBC” телевиз онцлов. Энэ нь түүний Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа эхэлснээс хойших хамгийн бага үзүүлэлт ажээ. Мөн судалгаанд хамрагдсан Америкийн оршин суугчдын 55 хувь нь Жо Байдены Засаг захиргааны явуулж буй бодлогыг огт дэмжихгүй гэж хариулжээ.

Эх сурвалж: NBC News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-28 10:06

Ай хөөрхий зөнөг өвгөн огцрох нь тодорхой болжээ.

ҮНЭН
ҮНЭН
2022-03-28 13:46
Reply to  Зочин

ХАХА БАДАРЧИН БАЯРЛАХ НЬ УУ ДЭЭ ААХАХАХА

Зочин
Зочин
2022-03-28 10:08

Энэ өвгөн жинхэнэ дайныг өдөөж бна нүгэлт новш

Зочин
Зочин
2022-03-28 11:01

Ард түмэн \ хар масс \ мэдэж байгаа , ямар манай " м�##�ууд " биш ...

Иргэн
Иргэн
2022-03-28 12:39

Зөнөг өвгөн яах вэ, цаана нь байгаа жүүд нарыг унагаах нь чух�##�.

Зочин
Зочин
2022-03-29 00:26

Хамгийн хорон санаат чөтгөр.

Зочин
Зочин
2022-03-29 00:27

Хамгийн хорон санаат чөтгөр.

Зочин
Зочин
2022-03-29 10:41

Энэ эргүү хүүр Украйны дайныг дэмжиж өгч буй тэрбум тэрбум доллараараа ард түмнийхээ амьдр�##�ыг өөд нь татах нь яасан хар усан тэнэг эргүү зөнөг хүүр вэ?

Холбоотой мэдээ

Back to top button