Нийгмийн

Уилл Смитийн Академийн гишүүнчлэлийг ТҮДГЭЛЗҮҮЛЖ магадгүй

Америкийн кино урлагийн академи “Оскар”-ын шагналд нэр дэвшигчдийг зарласан. “Оскар”-ын шагнал гардуулах 94 дэх удаагийн ёслол гуравдугаар сарын 27-нд уламжлал ёсоор Лос-Анжелес хотын Долби театрт болсон. Энэ нь Монголын цагаар гуравдугаар сарын 28-ны буюу өчигдөр өглөөний 08:00 цагт эхэлсэн юм.

Энэ үеэр жүжигчин Вилл Смит анх удаа Академийн шагнал хүртсэн. Түүнд энэ нэр хүндтэй шагналыг авчирсан дүр бол "King Richard" киноны Ричард Виллиамсын дүр юм. Тэрбээр өмнө нь 2001 оны "Ali", 2006 оны "The Pursuit of Happyness" киноны дүрүүдээр Оскарт нэр дэвшиж байсан билээ.

Тэгвэл өчигдөр шагнал гардуулах үеэр шилдэг эрэгтэй гол дүрийн эзнээр тодорсон жүжигчин Уилл Смит хөтлөгчийг алгадсан явдал болж "Оскар"-ын тайзан дээр зүй бус үйлдэл гаргаад байсан юм. Учир нь түүний эхнэр Жада Смитийг "жүжигчин Дуэйн Жонсонтой адилхан халзан" хэмээн хошигносон билээ. Иймд Уилл Смит дургүйцлээ илэрхийлж хөтлөгчийг алгаджээ.

Энэ үйл явдлаас үүдэн Уилл Смитын "Оскар"-ын шагналыг хураахгүй ч академийн гишүүнчлэлээс хасах талаар хэлэлцэж эхэлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button