ДЭЛХИЙНИЙГЭМ

Япон: Оросын шатахууны төлбөрийг рублиэр төлөхгүй байхыг компаниудад уриална

Оросын талаас шатахуун болон шингэрүүлсэн хий нийлүүлэх зардлыг рублиэр хийх хүсэлт ирвэл татгалзах хэрэгтэй хэмээн Японы эрх баригчид үндэсний компаниудад уриалахаар боллоо. Энэ талаар өнөөдөр /2022.03.29/ Токиод болсон хэвлэлийн бага хурлын үеэр Сайд нарын танхимын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Мацүно Хироказү мэдэгдлээ.

“Японы компаниудын Оросоос шингэрүүлсэн хий нийлүүлэх гэрээнд төлбөрийг зөвхөн рублиэр төлнө гэсэн зүйл заалт байгаа эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Гэсэн хэдий ч, “Их долоо” /G7/-гийн бүлгийн хэлэлцээрийн дагуу Японы үндэсний компаниудад Оросын шаардлагыг хүлээж авахаас татгалзахыг уриална” хэмээн Хироказү онцоллоо.

Япон улсын хувьд АНУ болон Барууны хэд хэдэн орноос ялгарах гол зүйл нь Оросын эрчим хүчний эх үүсвэрийн импортоос татгалзаж, хэмжээг нь бууруулна гэж мэдэгдээгүй юм. Сүүлийн жилүүдэд Японы импортын газрын тосны нийт хэмжээнд Оросын импортын эзлэх хувь 3.6 орчим хувь, шингэрүүлсэн хийн импорт 8.8 хувьтай байна.  

Эх сурвалж: Tass

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2022-03-29 15:27

Тэгээ тэг крантаа хаачхаар хэлснээр чинь болоё гээд гонгинох хэрэггүй.

Зочин
Зочин
2022-03-29 20:08

Ялихгүй хэмжээгээр хамаар�##�тай юм байна шд ээ, гэрээгээ л баримтлана гээд гүрийгээд байхад яаж ч чадахгүй юм байна, крант хаасан ч сүртэй доргилт өгөхгүй аж.

Зочин
Зочин
2022-03-29 20:26

2sm boojgiitoo sarmagchinguud baavgain uuriig hurgej baij savuulna.

Холбоотой мэдээ

Back to top button