ДЭЛХИЙНИЙГЭМ

САНАЛ АСУУЛГА: Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялах боломжтой

Хэрвээ яг одоо АНУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болбол Дональд Трамп Жо Байденыг ялах байсан гэж “The Hill” сэтгүүл мягмар гараг /2022.03.29/-т “Harvard CAPS-Harris” байгууллагын санал асуулгын мэдээллээс эш татан нийтэлжээ. Урьдчилсан тооцооллоор, Дональд Трамп нийт сонгогчдын 47 хувийн саналыг, харин Жо Байден америкчуудын 41 хувийн дэмжлэг авна хэмээн сонинд онцолжээ.

Өрсөлдөөн АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрис, Дональд Трамп хоёрын хооронд өрнөж, сонгуулийн “тулаан”-д Дональд Трамп 49 хувийн санал, Камала Харрис 38 хувийн санал авч ялалт байгуулна гэжээ.

Одоогийн байдлаар Ерөнхийлөгч Жо Байдены үнэлгээ /рейтинг/ 39 хувьтай, санал асуулгад оролцогчдын ихэнх нь АНУ-ын өнөөгийн эдийн засаг болон улс орон бүхэлдээ буруу чиглэл рүү явж байгаа хэмээн дүгнэжээ. Тэд Жо Байдены Засаг захиргааг оновчгүй, буруу бодлого хэрэгжүүлж байгаа хэмээн шүүмжилж байгаа юм.

Гуравдугаар сарын сүүлчээр “NBC News” сувгийн явуулсан өөр нэг санал асуулгаар судалгаанд оролцогчдын 55 хувь нь Жо Байден нь Ерөнхийлөгчийн ажлаа хангалтгүй, муу хийж байгаа гэж үнэлсэн. Судалгаанд хамрагдагчдын 40 хувь нь Жо Байдены эсрэг байр суурьтай байгаа бол үлдсэн тав хувь нь түүний бодлогыг муу гэж дүгнэжээ.

Эх сурвалж: The Hill

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
bilgee
bilgee
2022-03-30 11:13

анан шуурхаый мэдээ хүрэгдэг
шүү

Зочин
Зочин
2022-03-30 17:03

odoo teneg baideng hen songoh ve dee hamgijn ih dain odooson hogiin gar huruu zunusun

Холбоотой мэдээ

Back to top button