"Силикат", "Монгол Базальт", "Ремикон" компаниудын хувьцаа өсөлтөөр тэргүүлж байна
2022 оны гуравдугаар сарын 29-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 320,507,178 төгрөгийн үнийн дүн бүхий 547,520 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 19 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол зургаан компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.
Үүнээс "Силикат" ХК (SIL +11.43 хувь), "Монгол Базальт" ХК (MBW +8.83 хувь) болон "Ремикон" ХК (RMC +6.78 хувь) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улаанбаатар хивс" ХК (UBH -11.72 хувь), "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR -10.53 хувь) болон "Гутал" ХК (GTL -4.95 хувь) хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 10,142 ширхэг нэгж эрхийг 6,383,918 төгрөгөөр арилжаалсан байна.
ТOP-20 индекс -0.15% хувиар буурч, 38,521.64 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,401,312,904,697 төгрөг боллоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.