ДЭЛХИЙНИЙГЭМ

Европ устөрөгчийн тусламжтайгаар Оросын байгалийн хийн хараат байдлаас сална

Германы эрчим хүчний томоохон концерн “E.ON” болон Австралийн “Fortescue Future Industries Pty” компаниуд байгальд ээлтэй устөрөгчийг Европт нийлүүлэхээр төлөвлөж эхэлжээ. Тиймээс үйлдвэрлэгчид тус бүс нутагт Оросын байгалийн хий, газрын тосны хараат байдлаас ангижрах замыг нээнэ хэмээн “Блүүмберг” /Bloomberg/ агентлаг мэдээллээ.

2030 он гэхэд жил бүр таван сая тонн ногоон устөрөгчийг нийлүүлэхээр дээрхи хоёр компани хамтран ажиллах ажээ. Ногоон устөрөгч түлшийг Австралийн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс үйлдвэрлэж,Германы “E.ON” компани түгээн, борлуулах юм байна. Таван сая тонн устөрөгч нь Германы Оросоос импортлох эрчим хүчний гуравны нэгийг бүрдүүлдэг гэдгийг энд дурдах нь зүйтэй.

Түлшийг хадгалах, тээвэрлэхэд хялбар шингэн аммиак хэлбэрээр нийлүүлэх ба  Европын аж үйлдвэрийн бүсэд хүрмэгцээ устөрөгч болон хувирах юм байна. “Ногоон эрчим хүчийг хэрэглэснээрээ Германы түлшний хэрэглээг эрс багасгаж, Оросын эрчим хүчийг орлохын сацуу Австралид их хэмжээний ажлын байр бүхий томоохон шинэ үйлдвэрийг бий болгоно” хэмээн компаниудын удирдлага онцоллоо.

Гуравдугаар сарын эхээр Германы “E.ON” компани Оросын “Газпром” компаниас хийн шинэ багц худалдан авахыг зогсоосон хэмээн мэдээлсэн. “E.ON” компанийн Гүйцэтгэх захирал Леонхард Бирнбаум хэлэхдээ, тус компани “Газпром” компанитай урт хугацааны гэрээгүй байгуулаагүй ч гэлээ багахан хэмжээний худалдан авалт хийсэн гэв.

Эх сурвалж: Tass

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-30 11:15

Нэлээд хэдэн жилийн өмнө дээд хэмжээний уулз�##�тын үеэр Японы ерөнхий сайд устөрөгчийн түгээгүүрийн дэргэд зогсоод тоног төхөөрөмж сан�##� болгоход манай ерөнхийлөгч ойлгоогүй бодвол эсгий шаахай хийхээ бодож байсан байх.Уг нь бид технологийн цурамыг хөгжилийн урдаас асаах ёстой.Ямарч өндөр технологийг Монгол тархи хүлээн авах чадвар нэгэнт суугдсан.

Холбоотой мэдээ

Back to top button