ДЭЛХИЙНийгмийн

ОХУ Монголын иргэдийг хилээр элсэн чихэр гаргахыг хориглов

ОХУ-ын Засгийн газрын өнөөдөр /2022.03.30/-ийн шийдвэрээр Орос-Монголын хилийн автозамын боомтоор хорио цээрийн хязгаарлалтгүй зорчих болж, хийлийн зурвасыг нээхээр болсон.

Эл шийдвэртэй уялдаад Буриад улсын Гаалийн албанаас Монгол Улсад зорчих иргэдэд зориулан тусдаа шинэ журам баталжээ. Тус шинэ журмаар бол АНУ болон Барууны улс орнуудын ОХУ-ын эсрэг авч буй эдийн засаг, улс төрийн хориг арга хэмжээ, түүнээс үүдэлтэй эдийн засгийн хүндрэлтэй холбогдуулан Монгол Улсын хил гаалиар нэвтрэх дотоодын болон гадаадын бүх иргэдийг элсэн чихэр, үр тариа авч гарахыг хориглоно гэжээ. Зөвхөн Монгол Улсын иргэдэд төдийгүй Евразийн Эдийн Засгийн Холбоо /ЕАЭБ/-ны орнууд ч эскпортлохыг хориглосон аж.

Хэрэвзээ, хоригт багтсан тэдгээр бүтээгдэхүүнүүдийг хувийн зорилгоор бага хэмжээгээр авч гарахыг оролдвол хураан авч, зохих торгууль ногдуулахаар заажээ.  

Үр тариа гэдэгт тариа улаан буудай, хөх тариа, арвай, эрдэнэ шиш багтаж байгаа агаад хоригийг зургаадугаар сарын 30 хүртэл, харин элсэн чихэр, чихрийн нишингийн хоригийг наймдугаар сарын 31 хүртэл тогтоохоор болсон хэмээн Буриад улсын Гаалийн албаны нэгдүгээр орлогч дарга Иван Бурлака тайлбарлав.

Эх сурвалж: KP

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button