ДЭЛХИЙНИЙГЭМ

Крымийн татарууд: Орос-Украины хэлэлцээрт АНУ-ын тагнуул оролцож, дайныг дуусгахад саад болж байна

ОХУ-тай хийсэн хэлэлцээнд Украины төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Америкийн тагнуул багтсан хэмээн Крымын Татаруудын үндэсний-соёлын автономит улсын тэргүүн Эйваз Умеров мэдэгдлээ. Тэрбээр энэ талаараа “РИА Новости” агентлагт ярьжээ.

Түүний ярьснаар, тагнуулчийн гол үүрэг нь зөвхөн АНУ-д хэлэлцээрийн талаарх явцыг мэдээлэхээс гадна талуудыг аль болохоор тохиролцоонд хүргэхгүй байхад чиглэсэн гэдгийг онцлов.

“Беларусьт Орос, Украины төлөөллүүд гурван ч удаа хэлэлцээ хийсэн. Харин Киев дэх хэлэлцээгээр Украины Дээд Рад /парламент/-ын гишүүн Рустем Умеров оролцсон нь анхаарал татаж байгаа юм. Учир нь тэр бол АНУ-ын тагнуул, Туркийн сөрөг хүчний оргодол номлогч Фетхуллах Гюлентэй холбоотой учир түүнийг тагнуулч хэмээн хардах бүрэн үндэслэл бий” хэмээн ярьсан байна.

Эх сурвалж: Lenta

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button