ДЭЛХИЙНИЙГЭМ

Польшийн Засгийн газар Оросын нүүрсэнд хориг тогтоолоо

ОХУ-ын нүүрсний импортод хориг тогтоосон Европын Холбооны анхны улс Польш боллоо. Энэ талаар Польшийн Засгийн газрын тогтоолд дурдсан байна. Эл шийдвэр нь Оросын эрчим хүчний эх үүсвэрээс татгалзаж байгаа гэсэн үг юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украин руу халдах шийдвэр гаргасны дараа Польшийн эрх баригчид Оросын эсрэг хатуу хориг тогтоосноор Оросоос авах нүүрс, газрын тос, байгалийн хийн импортыг зогсоох уриалгыг Европын Холбоонд гаргасан юм. Гэсэн хэдий ч, НАТО-гийн гишүүнчлэлтэй Унгар, Герман тэргүүтэй Европын Холбооны гишүүн орнууд Польшийн уриалгыг дэмжээгүй юм.

Үүний зэрэгцээ, Польш улс мягмар гараг /2022.03.29/-т газрын тос, байгалийн хийн эх үүсвэрийг төрөлжүүлж, эрчим хүчний аюулгүй байдал, бие даасан байдлыг бататган бэхжүүлэх цаашдын стратегийг хэрэгжүүлэх замаар 2040 он хүртэлх эрчим хүчний бодлогод өөрчлөлт оруулах арга хэмжээ авахаар боллоо.

Польшийн “Эрчим хүчний форум”-ын мэдээллээс үзвэл тус улс нүүрсний хэрэглээнийхээ 20 орчим хувийг импортоор авах шаардлагатай байгаа юм. Харин хачирхалтай нь Польш улс импортын нүүрснийхээ даруй 75 орчим хувийг Оросоос авдаг юм.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-31 12:22

Польшийг чөлөөлөхөд зөвлөлтийн олон мянган дайчид бараг(600мян)гэдэг байхаа амиа өгсөн гэдэг шүү

Зочин
Зочин
2022-03-31 12:23

За одоо хайрт Орос ах нар маань Хятадад нүүрсээ ахиу шахах гээд хөөрхий биднийгээ шоглоно доо

Зочин
Зочин
2022-03-31 12:23

Польш дэлхийн 2 дайнд ОХУ ын нөлөөнд тусгаар тогтносон улс Одоо эргээд бурханаа бургасаар ороолголоо доо

Холбоотой мэдээ

Back to top button