ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Жим Керри: Уилл Смит намайг алгадсан бол түүнээс 200 сая доллар нэхэмжлэх байсан

“Оскар”-ын шагналт жүжигчин Уилл Смит Крис Рокыг алгадсан хэрэгтэй холбогдуулан Жүжигчин Жим Керри өөрийн үзэл бодлоо илэрхийлэв. Тэрбээр хэлэхдээ, “Оскар”-ын шагнал гардуулах ёслол дээр Уилл Смитийн уучлалт гуйсан үгэнд танхимд байгаа үзэгчид яагаад алга ташсан гэдгийг ойлгохгүй байна гэв. Хүмүүс зогсолтгүй алга ташиж байгааг хараад үнэндээ зэвүүцсэн. Хэрэв би Крис Рокын оронд байсан бол Уилл Смитээс 200 сая ам.доллар нэхэмжлэх байсан гэжээ.

Жим Керри үүнийгээ тайлбарлахдаа энэ бүхэн видео бичлэгт хадгалагдан үлдэнэ. Энэ талаар хаа сайгүй ярих болно. Үзэгчид орилж хашгирч, дургүйцлээ илэрхийлэн, эсвэл “Твиттер”-ээр ямар нэг зүйл хэлэхийг хүсэж байгаа бол хүлээн зөвшөөрч болох зүйл. Гэвч, тайзан дээр гарч ирснээ хэн нэгнийг юм ярьсных нь төлөө нүүр ам руу цохих эрх хэнд ч байхгүй хэмээн Жим Керри “CBS” сувгаар ярьжээ.

Уилл Смит Крис Рокыг алгадсан бичлэг 16 цагийн дотор “YouTube” сувагт 48 сая хүн үзсэн ба үзэгчдийн тоо өссөөр байна.

Эх сурвалж: Sky News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button