ДЭЛХИЙ

Цахилгаан тамхи татах нь янжуур тамхинаас 95% АЮУЛГҮЙ. Баримт уу, эсвэл...

Цахилгаан тамхи татах нь янжуур тамхинаас 95% илүү аюулгүй гэж ярьдаг. Зарим нь үүнийг агаарын тоо гэж шүүмжилдэг. Энэ тоог шинжлэх ухааны баттай нотолгоонд үндэслэсэн үү?

Энэ асуулдлаар Австралийн Тамхины хор хөнөөлийг бууруулах нийгэмлэгийн дарга, дэд профессор Колин Мендельсоны хариулсныг хүргэж байна.  

-Цахилгаан тамхины хэрэглээ 95 хувь илүү аюулгүй гэсэн тооцоог хаанаас гаргасан бэ?

-Цахилгаан тамхи татах нь янжуур тамхинаас 95% илүү аюулгүй гэсэн мэдээлэл болоод зарим төөрөгдлийн талаар би хэдэн үг хэлмээр байна. Энэ тооцоог эрүүл мэндийн тэргүүлэх байгууллагууд шинжлэх ухааны нотолгоонд үндэслэн хийсэн. Хамгийн анх Их британийн Нийгмийн эрүүл мэндийн агентлаг 2015 болон 2018 онд, Их Британийн Хатан хааны эмч нарын коллеж 2016 онд бие даасан иж бүрэн судалгаа хийсэн. Олон улсын шинжээчид ч мөн энэ тухай судалсан байдаг. Тодруулбал, Профессор Дэвид Нуттын удирдсан баг 2014 онд судалгаа хийж, тэд ижил дүгнэлтэд хүрсэн.

Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн шинжлэх ухааны оргил цэг болох АНУ-ын Үндэсний Шинжлэх Ухааны академи цахилгаан тамхи татах нь янжуур тамхинаас хамаагүй аюулгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тиймээс 95% гэдэг тоо янжуур тамхи татах бодит эрсдлийг ойлгоход тусална.

Хор хөнөөл багатай гэх мэт илүү тодорхой бус үнэлгээ нь 30%, 60% бага, магадгүй бүр 99% гэсэн үг бөгөөд тамхи татах эрсдэлийг үнэлэхийг оролдож буй тамхичдын хувьд үнэндээ хамаагүй бага ашиг тустай байдаг.

-95 хувь гэдэг нь юун дээр үндэслэсэн тоо вэ?

-Нэгдүгээрт, янжуур тамхины бүх хор хөнөөл утаанаас үүдэлтэй. Харин цахилгаан тамхины хэрэглээнд шаталт болон утаа байдаггүй. Цахилгаан тамхины ууранд агуулагдах химийн бодисууд янжуур тамхины утаанд агуулагдах бодисын 1%-иас бага.

Хоёрдугаарт, цахилгаан тамхи татдаг хүмүүсийн цус, шээсэнд шинжилгээ хийхэд хорт бодисын хэмжээ нь янжуур тамхи татдаг хүмүүсийнхээс хамаагүй бага гарсан. Тамхи татдаггүй хүнийхтэй бараг ​​түвшинд гэж хэлж болохоор.

Гуравдугаарт, янжуур тамхи татаж байгаад болиход эрүүл мэнд нь мэдэгдэхүйц сайжирсан нь анзаарагдсан. Уушигны үйл ажиллагаа тогтворжиж, цусны даралт буурч, астма нь сайжирсан нь хүмүүсийн бие организмд мэдрэгдсэн.

Дөрөвдүгээрт, цахилгаан тамхи татаснаас үүдэлтэйгээр үүсэх хорт хавдрын эрсдэл нь янжуур тамхиныхаас 1%-иас бага.

-Урт хугацааны эрсдэлийн тухайд?

-Цахилгаан тамхины урт хугацааны эрсдэл хараахан тогтоогдоогүй. Урт хугацаандаа эрсдэлтэй байж болзошгүй тул бид гаж нөлөөг нь байнга хянах хэрэгтэй. 15 жилийн дараа маш их мэдээлэл, судалгаатай болсон байх болно. Ямартай ч янжуур тамхи татахаас хамаагүй эрсдэл, хор хөнөөл багатай. Хатан хааны эмч нарын коллежийн мэдээлснээр цахилгаан тамхины урт хугацааны эрсдэл нь янжуур тамхиныхаас 5%-иар бага. Үүнээс ч бага байх магадлалтай.

-Цахилгаан тамхи бүрэн эрсдэлгүй гэж үү?

-Хамгийн гол нь аль ч тамхи хор хөнөөлтэй. Тиймээс та аль болох тамхи татахгүй байх хэрэгтэй. Хэрэв та уламжлалт аргаар янжуур тамхинаас гарч чадахгүй байвал цахилгаан тамхи татах талаар бодож үзээрэй. Тамхинаас үүдэлтэй элдэв хор хөнөөл багасч, амиа алдах эрсдэл ч буурна. Эцэст нь хэлэхэд, цахилгаан тамхи янжуур тамхины хор хөнөөлөөс дор хаяж 95% бага гэдгийг итгэлтэйгээр хэлж чадна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-01 11:59

Суд####гаанд л итгэнэ ш дээ

Зочин
Зочин
2022-04-01 12:51

Суд####гаа байгаа нь нотолгоо гэсэн үг биз дээ

Зочин
Зочин
2022-04-01 15:47

Утаандаа, муухай үнэртэн дуртайнууд нь утаагаа уугиулж байна биз

Холбоотой мэдээ

Back to top button
3
0
Would love your thoughts, please comment.x
()
x