ДЭЛХИЙНИЙГЭМ

2022 оны анхаарал татах АРВАН СЭДЭВ

“The World Ahead” сэтгүүлийн редактор Том Стэндижийн онцолсноор дэлхий нийт 2021 онд коронавирусийн цар тахлын гамшигтай тэмцэж, 2022 онд тахлын дараах шинэ нөхцөл байдалд дасан зохицох шаардлагатай болсон гэжээ.

Нэг. АРДЧИЛАЛ БА КОММУНИЗМ

АНУ-ын дунд хугацааны сонгууль болон БНХАУ-ын Коммунист Намын их хурлаар технологийн зохицуулалт, худалдаа арилжаа, сансрын станц, вакцинжуулалт гэх зэрэг асуудлаар хоёр орны улс төрийн байр суурийг тодорхойлсон.

АНУ-ын дунд хугацааны сонгууль - 2022 оны арваннэгдүгээр сар

Хятадын Коммунист намын их хурал - 2022 оны аравдугаар сар

Хоёр. КОРОНАВИРУСИЙН ЦАР ТАХАЛ

Коронавиурсийн шинэ хувилбар дэгдэж, дэлхий дахин халдвараас сэргийлэх вакциныг их хэмжээгээр нийлүүлсэн. Өндөр хөгжилтэй орнуудад уг вирус вакцин хийлгэсэн хүмүүсийн амь насанд төдийлөн аюул учруулахаа больсон ч хөгжиж буй орнуудын хувьд үхлийн аюулт өвчний нэг хэвээр байна.

Гурав. ИНФЛЯЦААС ҮҮДЭЛТЭЙ АЙДАС ХҮЙДЭС

Дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ тасалдаж, эрчим хүчний эрэлт нэмэгдэж байгаа нь түүхий эд, газрын тосны үнэ өсөхөд нөлөөлсөөр байна. Улс орнуудын Төв банкууд үүнийг түр зуурын үзэгдэл хэмээн дүгнэж байгаа ч ард иргэд үүнийг урт хугацааны асуудал хэмээн үзэх болсон.

Дөрөв. ИРЭЭДҮЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ

Коронавируст цар тахлын улмаас дэлхий нийгэм, эдийн засгийн хувьд эрс өөрчлөгдсөн нь ялангуяа хөдөлмөрийн зах зээлийн системийг өөрчилсөн. Хүмүүс гэрээсээ ажиллах болж, тэдгээрийн тоо ч нэмэгдэж, хөдөлмөр эрхлэх нөхцөл илүү уян хатан болсон.

Тав. ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ХЯЗГААРЛАЛТ

АНУ болон Европын зохицуулагчид технологийн аваргуудаа "хазаарлах" гэж олон жилийн турш оролдсон боловч тэдний хурдацтай өсөлт дэвшил болон ашиг орлогод төдийлөн нөлөөлж чадаагүй. Нөгөөтэйгүүр, сүүлийн үед Хятад улс технологийн аварга компаниудаа “чанга атгах” болсон.

Зургаа. КРИПТОВАЛЮТЫН ӨСӨЛТ, ХӨГЖИЛ

Криптовалют /Cryptocurrency/, блокчэйн /blockchain/ түгээмэл дэлгэрснээр технологийн компаниуд хийгээд Төв банкуудын хооронд ширүүн тэмцэлийг эхлүүлсэн. Ингэснээр дэлхийн санхүүгийн зах зээлийн ирээдүйн төлөвт нөлөөлж магадгүй “прогноз” байгаа юм.

Долоо. УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ

Сүүлийн жилүүдэд хээрийн гал түймэр, ган гачиг, үер усны аюулт үзэгдлийн давтамж улам эрчимтэй нэмэгдэж байгаа юм. Дэлхийн улс орнуудын бодлого боловсруулагчид уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг зохих ёсоор шийдэж чадаагүй байна.

Найм. АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН АСУУДАЛ

Эдийн засаг дахин сэргэхийн хэрээр аялал жуулчлалын салбар эрчимжиж байгаа ч Австрали, Шинэ Зеланд зэрэг улс орнууд ковидын тархалтыг зогсоож, “тэглэх” стратегийн хүрээнд аялал жуулчлалын хатуу бодлогыг баримталж байгаа юм.  

Ес. САНСАР ОГТОРГУЙД ГАРАХ УРАЛДААН

2022 он бол олон хүн төлбөр төлж сансарт ниссэн анхны жил болж байна.

Арав. УЛС ТӨРИЙН ТОГЛООМ

Бээжингийн өвлийн олимп, Катарт болох хөлбөмбөгийн ДАШТ хүн төрөлхтөнийг хэрхэн нэгдэж болохыг харуулсан боловч спортын томоохон тэмцээн наадам улс төрийн тоглоом болж хувирсныг харуулсан.

Эх сурвалж: Canews

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button