ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Дэвид, Виктория Бекхэм нарыг унтаж байхад гэрт нь хулгайч нэвтэрчээ

Виктория, Дэвид Бекхэм нар дээрэмчдийн золиос болжээ. Тэднийг Лондон дахь байшиндаа шөнө унтаж байх үеэр сэжигтэй этгээдүүд хоёр давхар луу нь нэвтрэн орж хулгай хийсэн талаар “The Scottish Sun” сонин нийтэлсэн байна. Хэрэг гарах үед алдарт одод арван настай охиныхоо хамт өөр өрөөнд байсан гэнэ.

Гадуур зугаалж явсан тэдний хүү Круз харьж ирээд гэрт нь хулгай орсныг анх олж мэдсэн аж. Унтлагын өрөөнийх нь цонх хагарсан, шилний хэлтэрхийнүүдийг олж анзаарсан байна. Круз аавыгаа дуудаж сэрээснээр Дэвид Бекхэм яаралтай тусламж дууджээ.

Гэмт этгээдүүд хоёр одын байшингаас хэдэн мянган фунт стерлинг, мөн алдартай дизайнеруудын урласан эд зүйлээс гадна техник хэрэгсэл хулгайлсан гэх мэдээлэл байна.

Дэвид, Виктория нар тус байшингаа 2013 онд 31 сая фунтээр худалдаж авсан ба дараа нь хосууд дахин 8 сая фунт стерлингээр байшингаа засварласан аж. Байшин нь долоон унтлагын өрөөтэй, зугаалгын тавцан, тоглоомын өрөө, биеийн тамирын заал, рашаан сувилал, мөн газар доорх зогсоолтой ажээ.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button