Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Месси тоглохыг үзэхээр ирсэн алдартнууд

Даваа гарагт /2023.09.04/ “Inter Miami” баг “LAFC” клубтэй “BMO Stadium”-д тоглосон. Тус цэнгэлдэх хүрээлэнд Лионель Мессиг тоглох үзэх гэсэн алдартнууд цугласан байна.

Тоглолтыг үзэхээр Сассексийн гүн, хунтайж Харри, жүжигчин Глен Пауэлл болон Оуэн Вилсон, дуучин Селена Гомез, Стивен Юн, Леонардо Ди Каприо, Марио Лопез, рэппер Tyga нар хүрэлцэн ирсэн аж. Жүжигчин Лопез Гомезтэй авхуулсан зургаа Твиттер дээр “Энэ оны хамгийн онцлох хөл бөмбөгийн тоглолт Лос-Анжелест боллоо, бүх зүйл гялалзсан сайхан байв” гэсэн тайлбартай нийтэлжээ.

Хунтайж Харри
Глен Пауэлл, Оуэн Вилсон
Селена Гомез, Марио Лопез

96 минут үргэлжилсэн тоглолтын эцэст “Inter Miami” баг “LAFC” клубийг 3:1 харьцаатай буулган авсан байна. Месси АНУ дахь анхны тоглолтоо долоодугаар сард хийсэн. Тус тоглолтыг Ким Кардашян,  Дэвид Бэкхам, ЛеБрон Жеймс, Серена Уилямс гэх мэт олны танил хүмүүс үзсэн юм.

Эх сурвалж: E Online, CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button