
АНУ ойрын хугацаанд ОХУ, Беларусийн 120 компанийн эсрэг хориг тогтоохоор боллоо. Тэдгээр компаниудыг Америкийн дэвшилтэт технологийг нийлүүлэхэд хязгаарлалт тавина хэмээн Цагаан ордны Харилцаа холбооны албаны захирал Кейт Бедингфилд хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв. Гэсэн ч, хориг арга хэмжээ авах товыг тодорхой зарлаагүй байна.
Кейт Бедингфилд хэлэхдээ, шинэ хориг нь Оросын батлан хамгаалах, сансар судлал, тэнгисийн цэргийн салбарт ихээхэн хохирол учруулахаар хориг гэдгийг онцлов. Хоригийн хар жагсаалтад орсон тэдгээр компаниуд тусгай лицензгүй тохиолдолд АНУ-ын дэвшилтэт технологийг олж авах боломжгүй юм байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хоёрдугаар сарын 24-нд Украинд эхлүүлсэн Оросын “цэргийн тусгай ажиллагаа”-ны улмаас АНУ болон Барууны орнууд хориг арга хэмжээ авч эхэлсэн.
Хориг нь Оросын Төв банк болон бусад хэд хэдэн томоохон банкууд, түүнчлэн төрөл бүрийн салбарын байгууллагууд, албан тушаалтнууд, бизнес эрхлэгчдэд хамаатай байгаа юм. Хамгийн сүүлийн жишээг дурдахад л өчигдөр /2022.03.31/ АНУ ОХУ-ын 13 иргэн, 21 компанийг “кибер үйл ажиллагаатай холбоотой” хориг арга хэмжээний жагсаалтад нэмж оруулсан.
Эх сурвалж: WhiteHouse.gov
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дэлхийн эдийн засаг ч савлах нь тодорхой боллоо доо