УЛС ТӨР

Г.Ёндон: Хөрөнгө оруулалтыг татахын тулд хайгуулын лицензийг гурав дахин нэмэгдүүлнэ

Өнөөдрийн чуулганы хуралдаан үдээс хойш 14:00 цагт эхэллээ.

Хуралдааны эхэнд Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын таван гишүүн 2021.10.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/-ийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь Эрдэс баялгийн салбарын хөгжлийн бодлого, шинэчлэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээллийг УУХҮ-ийн сайд Г.Ёндон танилцууллаа.

Тэрбээр "2011 онтой харьцуулахад хайгуулийн тусгай зөвшөөрөл 2.8 дахин, хайгуулын ажилд зарцуулсан хөрөнгө оруулалт 3.4 дахин буурсан байна. Иймд энэ салбарын хөрөнгө оруулалтыг татах, таатай нөхцлийг бүрдүүлэхийн тулд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажиллагааг бүрэн цахимжуулсан.  2022 оны дөрөвдүгээр сард ашигт малтмалын хайгуулын лицензийг гурав дахин нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар зэс, нүүрс, алт, төмрийн хүдэр, хайлуур жонш, цайр зэрэг 10 орчим нэр төрлийн уул уурхайн бүтээгдэхүүнийг олборлон анхан шатны боловсруулалт хийж экспортод гаргаж байна.

2021 оны жилийн эцсийн байдлаар 30.1 сая тонн нүүрс, 19 тонн алт, 1.3 сая тонн зэсийн баяжмал, 3.7 сая тонн төмрийн баяжмал зэргийг олборлосон. Цар тахлын улмаас БНХАУ хилээ хаасантай холбогдуулан нүүрсний экспорт 56.3 хувь, төмрийн хүдэр баяжмалын экспорт 88.9 хувийн гүйцэтгэлтэй байсан" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2022-04-01 15:49

Лиценз нэмэхдээ биш шүү дээ. Хөрөнгө оруулагчдын эрх, бат####гааг л сайжруулахгүй бол манайх шиг хульхны хулгайч, дээрэмчин улсад хичнээн лиценз байгаад байгаад орж ирэх нөхдүүд олдохгүй шүү дээ.

Зочинжирард
Зочинжирард
2022-05-20 17:31

Юу яриад байна аа.?! Урдах хуйв####дааны лицензүүдээ хурааж цэгцлэх ёстой ярьж эхлүүлэх гэж байж юун нэмж лиценз олгох тухай вэ.??? Бодлоготой хуйв####даан байгаа нь ойлгомжтой урдаас бэлдэж хуйв####даж точеклож товлочихсон обектууд байж таарна. Яаж ийж байгаад л нэг буруу бусармаг.хорлонтой юм сэдэж санасанаа бодитоор хэрэгжүүлэх гээд байх юм.
Допинг цэрэнпунцаг давын өмнө дэмжиж их юм болно доо харж байгаарай.
Нэг их улсын эдийн засаг бодож байгаа ч юм биш.
Энэ их хурлын хугацаанд хувийн баахан бодлоо амжуулж л авах гэж нөхдүүд шинэковууд янз янзын арга з####ь ов мэх худ#### хуурмаг юм сэдэж байна.
Дөрөв дөрвөн жилээр ингэж Төрийн Эрх мэдлийг гараас гар дамжуулж ингэж амин хувийн эрх ашиг шун####аа гүйцэлдүүлэх т####бар болгоод байна ш дээ.

Холбоотой мэдээ

Танд таалагдах

Close
Back to top button
2
0
Would love your thoughts, please comment.x
()
x