УЛС ТӨР

Н.Алтанхуяг: Газрын тос боловсруулах үйлдвэр Дарханы зам шиг болох вий

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан үргэлжилж байна.

Өнөөдрийн хуралдааны эхэнд Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Одоо Эрдэс баялгийн салбарын хөгжлийн бодлого, шинэчлэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх УУХҮ-ийн сайд Г.Ёндонгийн мэдээллийг сонсож байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн дараах асуултуудыг асуулаа:

-Оюу толгой өнөөдөр жилдээ хэчнээн тонн зэсийн баяжмал гаргаж байна вэ. Цэвэр зэс рүү шилжүүлбэл хэд вэ. Далд уурхай ашиглалтад орвол яаж өөрчлөгдөх вэ?

-Зэс хайлуулах үйлдвэр барина гэдэг асуудал Эрдэнэтэд яригдаж байна. Энэ ямар өртгөөр босох юм.

-Эрдэнэт босож байгаа "Бэрэн"-гийг арматурын үйлдвэрийг боссон гэх юм. Энэ яг боссон юм уу?

-Дарханд мөн нэг металлургийн үйлдвэр босох ёстой, энэ яасан бэ?

-Газрын тос боловсруулах үйлдвэр чинь Дарханы зам шиг юм болох вий. Түүхий эдийн асуудлыг яаж шийдэж байгаа юм бэ?

-Уул уурхайн баялгийг биржээр худалдаалдаг болно гэж яриад байсан. Энэ 2023 оноос ер нь эхлэх үү?


УУХҮ-ийн сайд Г.Ёндон "Биржийн тухай хууль хаврын чуулганаар хэлэлцэгдэж дуусна. Хууль батлагдсаны дараа 10 гаруй зааварчилгаа, журам боловсруулах ёстой. Улмаар 2023 оны нэгдүгээр сараас эхэлнэ гэж төлөвлөж байгаа.

Газрын тос боловсруулах үйлдвэр 1.5 сая тонн түүхий эд боловсруулах хүчин чадалтай. 380 орчим сая тонн түүхий тосны нөөцтэй, манай улс. 30 гаруй сая тонн баталгаат нөөцтэй. Ингэхээр 20 орчим жил үйлдвэрийг хангах бололцоотой гэсэн үг.

Дарханы металлургийн цогцолбор концессын гэрээгээр явж байгаа. Өмнө нь хийгдсэн ТЭЗҮ ашиг муутай байсан. Иймд өнгөрсөн жил шинэ ТЭЗҮ-ийг хэлэлцүүлж, баталсан. 350 мянган тонн ган хийц үйлдвэрлэнэ, намраас эхэлнэ гэж төлөвлөж байгаа.

"Бэрэн"-ийн үйлдвэр гүйцэд шахуу баригдсан. Хэдэн дамжлага дутуу байгаа. Хамгийн түрүүнд арматур үйлдвэрлэх боломжтой үйлдвэр байгаа учраас зээл олгох асуудал яригдаж байгаа.

Эрдэнэт ба Оюу толгойн зэс боловсруулах үйлдвэрүүд нь тусдаа төслүүд юм. Эрдэнэтийн хувьд БНХАУ-ын Төрийн өмчийн хүрээлэнгээр ТЭЗҮ хийлгэсэн. Туршилтын үйлдвэр байгуулах шаардлагатай байгаа учраас туршилтын үйлдвэр барьж байна. Коронавирусээс үүдэж зогссон тал бий.

Далд уурхай ашиглалтад орсноор зэсийн баяжмалын агуулга гурав дахин нэмэгдэнэ" гэж хариуллаа.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-01 15:49

Тэгвэл ч б�##�арлаа л гэсэн үг, цүцүц

Irgen.
Irgen.
2022-04-01 18:52

ALTANTSETSEG netiin xumuus gazrijn tos xutulbur udirdaj bgaa tsagt ene asuudal ..chuluut bus shig 20 jil su jraad duusna...

Irgen.
Irgen.
2022-04-01 18:54

Mergejliin ajlaa medej bsan xuniig xalj amaaraaa olon too yarisanxiitei xuntabisan.....darga nar ter abgai haa ugend xuurtaad baahan mungu ugaagaad l......uym 23 ond oroh uildber bno do

Холбоотой мэдээ

Back to top button