ДЭЛХИЙНИЙГЭМ

Пентагон: В.Путин цэргүүд нь Украинд хэрхэн бүтэлгүйтэж байгааг бүрэн ойлгох сөхөөгүй байна

Америкийн тагнуулын албад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины ойр тойрныхон түүнд Украины нөхцөл байдлын талаар чухам юу болж байгааг үнэн,зөвөөр бүрэн гүйцэд мэдээлэхгүй байна гэж дүгнэсэн байна.

Цагаан ордны Харилцаа холбооны албаны тэргүүн Кейт Бедингфилд үүнтэй холбоотой тайлангийн агуулгын талаар сэтгүүлчдэд мэдээллээ.

ПУТИН БА ЦЭРГИЙН ХООРОНДОХ ХУРЦАДМАЛ БАЙДАЛ

Кейт Беддингфилийн хэлснэээр, В.Путиний байгаа байдлаас ажвал тэрбээр Оросын цэргийнхний талаар “төөрөгдөлд” орсон мэт харагдаж байгаа нь В.Путин болоод Оросын цэргийн удирдлагынхны хооронд үргэлжилсэн хурцадмал байдал үүссэнээс гарцаагүй гэсэн мэдээлэл бидэнд бий” хэмээн ноцтой мэдээлэл өгсөн байна.  

“Бидний дүгнэснээр, В.Путиний зөвлөх, туслахууд түүнд Оросын арми Украинд хэрхэн “цэргийн ажиллагаа” явуулж байгаа, үүнээс улбаалан Оросын эдийн засаг нь янз бүрийн олон талт хоригийн улмаас хэдий хэр хор хохиролд өртөж байгаа талаар буруу ташаа мэдээлэл өгч байна гэж бид үзэж байна. Үүний шалтгааныг В.Путиний ахлах зөвлөхүүд түүнд үнэн бодит байдлыг хэлэхээсээ айж байна” гэж Кейт Бедингфелд онцлов.

Мөн цааш нь хэлэхдээ, Ерөнхийлөгч Жо Байдены Засаг захиргаа Украинтай хийсэн дайнд В.Путин тэргүүтэй Оросын эрх баригчид ямар стратегийн алдаа гаргасныг нь харуулахын тулд эл мэдээллийг нууцлахаар шийдсэн гэлээ. Тиймээс, Кейт Бедингфилд Украин болон В.Путинтэй холбоотой гэх тэдгээр мэдээллийн эх сурвалж, тагнуулынхан  мэдээллийг хэрхэн олж авсан аргыг задлах боломжгүй гэсэн юм.

“В.Путиний эхлүүлсэн дайн бол Орос орныг урт хугацаанд сул дорой болгож, дэлхийн тавцанд улам бүр ганцаардуулсан стратегийн алдаа байсан” хэмээн В.Путинийг буруутгав.

ПУТИН ТОМ АЛДАА ХИЙСЭН

Дээрхтэй төстэй санааг Их Британийн цахим тагнуулын “GCHQ” агентлагийн тэргүүн Жереми Флеминг илэрхийлэв. Тэрбээр хэлэхдээ, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Украинд довтлохоосоо өмнө өөрийн армид хэт найдаж, дайсны хүч чадлыг дутуу үнэлсэн. Чухам энэ шалгаанаар түүний зөвлөх, тойрон хүрээлэгчид нь түүнд өнөөгийн бодит байдлын талаар үнэн, зөв мэдээлэл өгөхөөс эмээж байгаа гэсэн байна.

Жереми Флеминг лхагва гараг /2022.03.30/-т Канберра дахь Австралийн Үндэсний Их Сургуульд “В.Путин нөхцөл байдлыг үнэлэхдээ маш том алдаа гаргасан. В.Путины зөвлөхүүд түүнд үнэнийг хэлэхээс эмээж байгаа гэсэн дүгнэлтэд бид хүрлээ” хэмээн илтгэл тавьсан юм.

В.ПУТИН ҮНЭНИЙГ МЭДЭХГҮЙ БАЙГААД ПЕНТАГОН ТҮГШИЖ ЭХЛЭВ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Украинд болж буй үйл явдлын талаар мэдээлэл муутай байна гэж Цагаан ордон дүгнэсэн үнэлгээтэй АНУ-ын арми санал нэг байна хэмээн Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби мөн сэтгүүлчдэд мэдэгдлээ.

Жон Кирби: “В.Путин нөхцөл байдлын талаарх бодит үнэн, зөв мэдээлэлгүй байгаад Пентагон маш их санаа зовниж байна. Энэ бол түүний цэрэг арми. Энэ бол түүний дайн. Тэр үүнийг сонгосон. Гэсэн ч, цэргүүд нь Украинд хэрхэн бүтэлгүйтэж байгааг бүрэн ойлгох сөхөөгүй байгаа нь зарим нэг талаараа санааг минь зовоож байна”.

Пентагоны хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр, В.Путиний ухамсар дорой байгаа нь хоёр талын мөргөлдөөнийг зогсоох энхийн хэлэлцээний явцад бүрэн зөв шийдвэр гаргахгүй байх эрсдэлд хүргэж болзошгүй. Хэрэв В.Путин нөхцөл байдал тун муу байгаа талаар бүрэн мэдээлэлгүй тохиолдолд Оросын хэлэлцээрт оролцогч төлөөллүүд хэрхэн тохиролцоонд хүрэх билээ хэмээсэн юм.

ТАГНУУЛЫНХАН ЧИМЭЭГҮЙ БАЙСАНГҮЙ

В.Путин маш удаан хугацааны турш зөвхөн өөрийн итгэдэг цөөн хэдэн чвцуу хүрээнийхэнтэй л харьцсаар ирсэн гэдэг нь аль хэдийн ил болсон зүйл. Өөрөөр хэлбэл, В.Путин ер нь хүмүүстэй бараг харьцдаггүй, уулздаггүй. Итгэдэг цөөхөн хүмүүстэйгээ л уулздаг. Энэ бүхэн ковидын хөл хорионы үеэр эхэлсэн гэгддэг.

Тагнуулынхан гэдэг уг нь мэдээллийг нууцалдаг. Гэсэн ч, сүүлийн үед Америкийн хэвлэлүүдээр Барууны тагнуулын албад В.Путины эргэн тойронд чухам юу өрнөж байгааг олж мэдэх нэгэн арга замыг нээсэн гэх утгатай мэдээ, нийтлэлүүдийг ил цагаан хэвлэх болсон. Жо Байдены Засаг захиргаа өнгөрсөн намраас эхлэн олж авсан мэдээллүүдээ системтэйгээр нийтэлж эхэлсэн ба тэдгээрийн нэг хэсэг нь Орос улс Украин руу бүрэн дайран довтлоход зэхэж эхэлсэн гэдэг мэдээллийг ил зарласан.

Угтаа бол тагнуулын байгууллага янз бүрийн шалтгаанаар, тэр тусмаа эх сурвалжуудаа хамгаалах үүднээс олж авсан нууцын зэрэглэлтэй мэдээллүүдээ олон нийтэд мэдээлдэггүй “бичигдээгүй хуультай”. Гэтэл, энэ тохиолдолд Украины дайн эхлэхээс өмнө урьдчилан сэргийлэх зорилгоор олж авсан мэдээллээ олон нийтэд зарласан билээ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-02 11:15

CNN Reuters BBC гэсэн хэдхээн телевизийн суваг 7.5 тэрбум хүний тархийг юм яана даа. Монгол Улс гэхэд 3.5 сая хүнтэй 30 гаруй телевизтэй байхад. Дэлхий гэдэг гариг Фэйсбүүк Инстеграмм Твиттер гэсэн хэдхээн сувгаар тархиа уга�##�гах юмдаа.

Зориг БатЗоригЗориг
Зориг БатЗоригЗориг
2022-04-02 17:31

Амеркчүүдийн Дэлхийд ноёрхох санаарх�##� тас цохигдож буйд сандарахдаа хуурамч иэдээлэл цацах хуучин аргаа хэргэлж эхэллээ Янкуудийн мөхөл ирлээ

Зочин
Зочин
2022-04-02 20:32

Орос арми авилга архи �##�бан туша�##�ын наймаандаа сохорсоний илрэл ил боллоо хөөрхий

Зочин
Зочин
2022-04-03 16:48

Путиндайнаа болиосоо доо. Дайнаа зогсоож ард түмэн үн ардыг тайван байлгаасай.

Холбоотой мэдээ

Back to top button