ДЭЛХИЙНИЙГЭМ

Global Times: ОХУ-ын Украин дахь тусгай ажиллагаа АНУ-ын ноёрхлыг “булшилна”

Оросын Украинд өрнүүлж буй “цэргийн тусгай ажиллагаа” Америкийн дэлхийд тогтоосон ноёрхлыг “булшлах” магадлалтай хэмээн “Глобал Таймс” /Global Times/ агентлаг нийтэлжээ.

Уг нийтлэлийн зохиогчид, АНУ Украины хямралыг ашиглан ОХУ-ын сүр хүчийг ганхуулан сулруулж, эдийн засгийн үр өгөөж олохоор төлөвлөж байна гэдгийг тэмдэглэжээ. Гэсэн ч, НҮБ-ын олон улс орон Москвагийн эсрэг хориг тавихаас татгалзсан нь Америкийн эл санаархалд саад тотгор болсон гэдгийг мөн сануулсан байна.

“АНУ дэлхий дахины үйл явдалд оролцож, үйл явц хэрхэн явах ёстой талаар зааварчилгаа өгсөөр ирсэн эрин үед нь төгсгөл ирлээ. АНУ л давамгайлсан янз бүрийн институцийн зохицуулалтууд, тэр тусмаас ам.долларын ноёрхол буурах нь “гарцаагүй” зүйл болон хувирлаа хэмээн “Глобл Таймс”-ийн нийтлэлчид дүгнэжээ.

Үүнээс өмнө, “ПолитРоссия” /PolitRussia/ агентлагийнхан Америкийн “Си-Эн-Эн” /CNN/-ийн сурвалжлагч, сэтгүүлчид ОХУ-ын эсрэг чиглэсэн мэдээлээр “бөмбөгдөж”, Өрнөдийг Оросын эсрэг дайнд уриалан дуудаж, эл үйл хэрэгтээ тэднийг татан оролцуулсан талаар нэг бус удаа сануулсаар байгаа юм.

Киевийн хяналтанд байдаг үндсэрхэг үзэлтнүүд, неонацистууд энгийн номхон иргэдийг “хүн ​​бамбай” болгон ашиглаж, Оросын цэргүүдийн дүрд хувирч, эгэл жирийн иргэдийн амийг хөнөөж “жүжиг” тоглож байгааг ч илчилсээр байгаа юм.

Украины талд байлдаж байсан хөлсний цэрэг эмэгтэй хүний хувцас өмсөн зүсээ хувиргаад хилээр нэвтрэх гэж байсан нь илчлэгдэж, олон нийтийн сүлжээгээр зураг, бичлэг нь цацагдсан гээд энэ мэт хуурамч дүр төрх нь ил болсоор байгаа юм.

Эх сурвалж: Global Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зориг БатЗориг
Зориг БатЗориг
2022-04-02 17:21

АНУ--Дэлхийн харгис цагдаагийн үйл ажиллагааг олон жил Дарангуйл�##� маягаар хийж өдий хүрсэн Одоо энэ Хорт явуулга Дарангуйл�##�ийг таслан зогсоох цаг нэгэнт болсон

Зочин
Зочин
2022-04-04 09:01

ОДОО АНУ УРЬДАХЬ ШИГ НЭГ УЛСЫГ БӨМБӨГДӨӨД БАЙЛДААД БАЙХААРГҮЙ БОЛЖ БАЙХ ШИГ БАЙНА .УЧИР НЬ ТАВЬСАН ХОРИГ НЬ ЭРГЭЭД ӨӨРТ НЬ МУУГААР НӨЛӨӨЛӨХ УЧРААС УРЬДАХЬ ШИГ УЧИР ЗҮГГҮЙ ДАЙН ХИЙХГҮЙ НЬ ТОДОРХОЙ. ДАШРАМД ХЭЛЭХЭД БАРУУНЫХАН АНУ аас ЗАЙГАА БАРИНА .ДЭЛХИЙ МӨНГӨ ГЭХ ДОЛЛАРЫН ХҮЧ НӨЛӨӨ БУУРНА .ГЭХДЭЭ ҮХЭХДЭЭ ҮХЭР БУУГАА ТАВИНА ГЭГЧЭЭР УЛС ҮНДЭСТЭН ХООРОНД ИХ Л ЯС ХАЯЖ /УКРАЙН УЛС ШИГ БОЛГОЖ МЭДНЭ/ ХООРОНД НЬ ЗОДОЛДУУЛЖ МЭДНЭ.

ҮНЭН
ҮНЭН
2022-04-03 11:17

ш а а л туурууд

Иргэн
Иргэн
2022-04-02 21:35

Неонацист бандеруудыг .АНУ БАРУУНЫХАН өнөөдөр эх орончид энэ тэр гэж хөөргөөд хөрөнгө мөнгө зэвсэг техникээр угжиж ОРОСЫН эсрэг турхирч байна.

ҮНЭН
ҮНЭН
2022-04-03 11:17
Reply to  Иргэн

худ�##� битгий ш а а г а а д бай

Зочин
Зочин
2022-04-03 11:54

Шаана биз, тэгээд л оросын өмнө дэлхийгээрээ бөхөлзөөд байх хэрэг үү

Зочин
Зочин
2022-04-03 12:12

Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэдэг л болох гээд бна даа . Долларын ноёрхол нь савлаад эхэлсэн шүү

Зочин
Зочин
2022-04-03 16:20

Оросын эсрэг нэгдэж. Укрейнд санхүүгийн дэмжлэг үзүүлж буй АНУ, Европын, НАТО ийн улсууд бүгд нийлж, ганц Оростой байлдаж байгаа Хятад улс ойлгож байна. Тэд Укрейн улсаар бамбай хийж, ард нь бууг нь сум�##�ж өгч байна. Ийм ил цагаан байлдааныг Пүтин ганцаараа харж, зориг гаргасныг дэмжиж байна. Путиныг ялаасай гэж хүсэж байна.

zochin
zochin
2022-04-03 23:34

ANU delxiin bux asuudald dandaa xondlongoos oroltsoj shovogdoj turxirch zevsgiin naimaa xiij ashig oldog xamgiin xorchin uls. Xarin Putin ene buxnii esreg gantsaaraa sorj tulaldaj baina. Er ni bol Orosyn zov. ANU-iin noyorxlyg Oros darax ni zov

Холбоотой мэдээ

Back to top button