ДЭЛХИЙНИЙГЭМ

“Проект” төсөл: В.Путин усанд биш “цусанд” ордог

“Агенство” /Агентлаг/ сэтгүүлийн сэтгүүлчдийн баг “Проект” нэртэйгээр эргэн ирж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний эрүүл мэндийн талаархи эрэн сурвалжлах нийтлэл, бичлэгээс цацсан байна.

“Проект” төсөл төрийн худалдан авалтын мэдээлэлд үндэслэн 2016-2020 онуудад В.Путинийг Сочи хотноо хийсэн айлчлалд эмч нарын баг түүнийг дагалдан явсан талаар мэдээлэв. Тэдгээр эмч нарын бүрэлдэхүүнд голчлон чих хамар хоолойн эмч, бамбай булчирхайн хорт хавдрын мэс заслын эмч нар багтсан гэжээ. Тэдний нэг эмч нь В.Путинийг 59 удаа, хавдар судлалын эмч нийт 38 удаа дагалдан явсан гэх баримтыг дэлгэсэн байна.

2016 оны арваннэгдүгээр сар, 2019 оны арваннэгдүгээр сард хоёр ч удаа 12 болон 13 хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын баг В.Путин Ерөнхийлөгчийг дагаж явсан гэх ба тэдгээрийн дунд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Клиникийн төв эмнэлгийн нөхөн сэргээх эмчилгээний эмч, мэдрэлийн мэс заслын эмч нар байсан аж.

“Проект” төслийнхний хийсэн дүгнэлтээр тэдгээр эмч нар В.Путиний арын албанд ажиллаж, мэс ажилбар, эсхүл ямар нэгэн ноцтой эмчилгээний процедурт оролцож байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлж байгаа юм.

Түүнчлэн, хамгийн хачирхалтай зүйл нь эл нийтлэлд Оросын элитүүд, ялангуяа В.Путин Алтайн бугын цусан эврийг тайрч аваад, бугын цусан эврээр дүүргэсэн ваннд ордог талаар дурдсан байна.

Бугын цусан эвэр нь ямар ч өвчнийг анагаах увидастай, басхүү залуужуулдаг гэсэн домтой гэгдэж байгаа юм. Энэ домын талаар В.Путиний “баруун гар” гэгддэг ОХУ-ын Батлан Хамгаалахын сайд Сергей Шойгу В.Путинд санал болгож, зааж өгсөн гэж төслийнхөн онцолжээ.

Үүнээс өмнө, Английн “Би-Би-Си” /ВВС/ агентлаг коронавируст цар тахлын үеэр Ерөнхийлөгч Владимир Путинд үйлчилж байсан эмч нарын баг болон бусад ажилтнуудын албан ёсны айлчлалд хэдий хэмжээний хөрөнгө зарцуулж байсан талаар мэдээлж байсан.

“Проект” төслийг үүсгэн байгуулагч нь Роман Баданин төслөө “Агенство” нэрээр дахин эхлүүлж буйгаа зарласан. Сэтгүүлч холбогдох мэдэгдлээ өөрийн “Telegram” хуудсандаа бичсэн байна.

“Проект” төслийн сэтгүүлч асан Ольга Чуракова, Юлия Лукьянова, Петр Маняхин, мөн “Открытих медиа” /Нээлттэй медиа/ агентлагийн сэтгүүлч Максим Гликин, Юлия Ярош нарыг энэ оны долдугаар сарын 15-нд “гадаадын агентууд” хэмээн зарласан ба тэд бүгд АНУ-д бүртгэлтэй сэтгүүлчид юм. Оросын эрх баригчид тэдний эл байгууллагыг  “unwanted organization” /хүсээгүй байгууллага/ гэдэг ба татан буугдсан албан ёсны бус байгууллага юм.

“Хүсээгүй” гэсэн статустай байгууллагуудыг ОХУ-ын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахыг нь хориглодог. “Хүсээгүй” статус бүхий байгууллага /албан бус байгууллагуудыг оролцуулаад/-тай хамтран ажилласан тохиолдолд захиргааны шийтгэл ногдуулдаг юм байна: жирийн иргэд 15 мянган рубль, албан тушаалтнууд 50 мянга, байгууллага 100 мянга хүртэлхи рублийн торгууль тус тус төлдөг ажээ. Харин давтан зөрчвөл эрүүгийн хариуцлага хүлээлгэх аж. “Хүсээгүй байгууллага”-ыг санхүүжүүлсэн бол 1-5 жил, ОХУ-д үйл ажиллагаа явуулбал 2-6 жилийн хорих ялаар шийтгэдэг хуулийн заалттай юм байна.

“Проект” төслийн үүсгэн байгуулагч, ерөнхий редактор Роман Баданиныг бусдыг гүтгэн гүжирдсэн гэх хэргээр эрүүгийн хэрэгт сэжигтнээр татсан байна. 2021 оны зургадугаар сарын сүүлчээр тус төслийн сэтгүүлчдийг эрэн сурвалжилж байгаа ба Роман Баданин АНУ руу гарчээ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-04 08:24

Вампир юм байна шд ээ, аргагүй аргагүй хийж байгаа үйлдэл нь дандаа л цус урсгаж байдаг юм. Хойдууд маань бүглээрээ вампир улс болчихоогүй байлтай. Хэвийн хүн үлдсэн л байгаа даа.

Зоч
Зоч
2022-04-04 10:21

Дайныг оросын хүн амын 80хувь нь дэмжиж байгаа гэсэн, тэгэхээр хэвийн хүн үлдээгүй л болов уу.

Зочин
Зочин
2022-04-04 14:05
Reply to  Зоч

Алтаа Оросын ард түмэн Путин шиг бишээ

Зочин
Зочин
2022-04-04 10:28

Юу вэ бас

Тархийг зомби болгосон
Тархийг зомби болгосон
2022-04-04 11:10

Мэдээллийн дайн

Зочин ВТ
Зочин ВТ
2022-04-04 11:32

арай үгүй биздээ.

Сүрэн
Сүрэн
2022-04-04 11:51

Цуурх�##� Путин хүчтэй

Зочин
Зочин
2022-04-04 12:25

Монгол бүсгүй ийм сэдэв оролдох хэрэггүй.Үр хүүхэд чинь хэцүүдэнэ.

Иргэн
Иргэн
2022-04-04 13:34

Солиорчих юм аа энэ хүмүүс. Алив юмыг эрүүлээр сэтгэх гэж оролдооч м�##�уудаа

Холбоотой мэдээ

Back to top button