ДЭЛХИЙНИЙГЭМ

А.Лукашенко: В.Путин хорт хавдар туссан гэдэг бол барууныхны тараасан цуурхал

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин бамбай булчирхайн хорт хавдар туссан, мөн хорт хавдарын хагалгаанд орсон гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдах боллоо. Хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан холбогдох мэдээллийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков няцаасан гэж “Эхо Москвы” /Москвагийн дуу хоолой/ сонины Ерөнхий редактор асан Алексей Венедиктов өөрийн “Telegram” сувагтаа нийтэлжээ.

Сэтгүүлчийн бичсэнээр, Кремлийн хэвлэлийн төлөөлөгч В.Путиний хорт хавдар өвчин туссан гэх мэдээллийг “худал ташаа, зохиомол” хэмээн нэрлэсэн байна.

“Ерөнхийлөгч Владимир Путин хорт хавдаргүй гэж би зөв бодож байна уу?” гэсэн сэтгүүлчийн асуултад Дмитрий Песков “Зөв бодож байна” хэмээн хариулсан ажээ.

Мөн өнгөрсөн гуравдугаар сард Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко ч энэ талаар ярьсан.

Тэрбээр хэлэхдээ, “Путин одоо урьд өмнөхөөсөө ч илүү эрүүл саруул байгаа” гэсэн юм. А.Лукашенкогийн хэлснээр, Оросын төрийн тэргүүний  эрүүл мэндийн асуудалтай холбоотой гэх бүх мэдээлэл нь Барууны улс орнууд Оросын ард иргэдийн төрийн тэргүүндээ итгэх итгэлийг алдагдуулах зорилгоор тараасан цуурхал гэдгийг онцолсон юм.

Эх сурвалж: Lenta

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button