ДЭЛХИЙНИЙГЭМ

Их Британи: Жагсагчид Борис Жонсоны Засгийн газрыг огцрохыг шаардав

Их Британийн “Үндэсний ассемблей” хөдөлгөөний идэвхтнүүд эрчим хүч, хийн үнэ огцом нэмэгдсэнтэй холбогдуулан Лондон хотын төвд Засгийн газраа эсэргүүцэн жагсаал зохион байгууллаа.

Жагсагчид Даунинг-стрит гудамж дахь Ерөнхий сайдын өргөөний өмнө цугларч, Борис Жонсон түүний болон Консерватив Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаарджээ.

Эсэргүүцлийн жагсаал Лондон хотоос гадна Ливерпул, Манчестер зэрэг томоохон хотод бас болсон байна.  

Дөрөвдүгээр сарын 1-нээс хойш Их Британид хий, цахилгааны үнийн босгыг огцом буюу нэг дор даруй 54 хувиар нэмэгдүүлсэн. Борис Жонсоны тэргүүлж буй Засгийн газар эл шийдвэрээ аль хоёрдугаар сард гаргаж байсан ч дөнгөж энэ дөрөвдүгээр сараас эхэлж хэрэгжиж байгаа юм. Ерөнхийдөө зохицуулагчийн үнийн босгыг жилд хоёр удаа буюу 4-9-р сар болон 10-3-р саруудад шинэчилдэг учир одоо хүчин төгөлдөр болж байгаа аж.  

Ийнхүү британичуудын эрчим хүчний зардал жилд дунджаар 700 фунтээр нэмэгдэж, хоёр мянга орчим болж байна. Үүнээс болж өнгөрсөн хоёрдугаар сард Их Британид жилийн инфляц сүүлийн 30 жилд дээд амжилт буюу 6.2 хувьд хүрчээ.

Үндэсний статистикийн албанаас явуулсан судалгаагаар тус улсын оршин суугчид зардлаа нухацтай бууруулах шаардлагатай байгааг харуулж байгаа юм. Судалгаанд оролцогчдын талаас илүү хувь нь чухал бус бараа бүтээгдэхүүн, 34 хувь нь хий, цахилгаан эрчим хүч, 31 хувь нь хоол хүнс, хэрэгцээт бараанд хэмнэдэг гэж хариулжээ.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button