ДЭЛХИЙМэдээНИЙГЭМ

Шинэ Зеланд Оросын олигархиудын эсрэг шинэ хориг тогтоолоо

Шинэ Зеланд Оросын бизнесмэнүүдийн эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаар боллоо хэмээн тус улсын Гадаад Хэргийн сайд Нанаиа Махута өчигдөр /2022.04.04/ мэдэгдлээ.

Сайд эл мэдэгдлээ Засгийн газрын вэб хуудсанд нийтэлсэн ба Оросын эрх баригчидтай нягт холбоотой байдаг Оросын олигархиуд, тэдний ойр дотны хамаатан садан болох 36 хүний ​​эсрэг хориг арга хэмжээг баталлаа” гэсэн байна.

Нанаиа Махутагийн хэлснээр, хоригийн жагсаалтад Оросын хамгийн баян бизнес эрхлэгчид, мөн Оросын томоохон компаниудын удирдлага, захирлууд багтжээ.

“Хоригт орсон этгээдүүд Шинэ Зеланд улс руу аялах, тэнд байгаа эд хөрөнгөө захиран зарцуулах боломжгүй, бусад орны хориг арга хэмжээнээс зайлсхийхийн тулд тус улсын санхүүгийн системийг ч ашиглахыг хориглоно” хэмээн Нанаиа Махута онцоллоо.

Гурван долоо хоногийн өмнө, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд зэрэг 19 хүн хоригийн жагсаалтад орсны дараах Шинэ Зеландын Оросын эсрэг авсан хоёр дахь хориг арга хэмжээ гэдгийг мөн онцлов. Шинэ Зеландын Оросын эсрэг тогтоосон хоригоор ОХУ-ын 364 иргэн тус улсад зорчих эрхгүй болжээ. Мөн ирэх долоо хоногт нэмэлт хориг тогтооно хэмээн сайд нэмж тайлбарлав.

Эх сурвалж: Rianovosti

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x