ДЭЛХИЙНИЙГЭМ

НҮБ: Украинд 1417 энгийн иргэн амиа алджээ

Украинд хоёрдугаар сарын 24-нөөс дөрөвдүгээр сарын 2-ны хооронд байлдааны ажиллагаа эхэлснээс хойш 1417 энгийн иргэн амиа алдаж, 2038 хүн шархадсан гэж НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар мэдээллээ.

Амиа алдагсдын 293 нь эрэгтэй, 201 нь эмэгтэй, 22 нь охин, 40 нь хөвгүүн мөн хүйс нь тодорхойгүй байгаа 59 хүүхэд, 802 насанд хүрсэн хүн байгаа аж.

Гэмтэж шархдсан хүмүүсийн 241 нь эрэгтэй, 187 нь эмэгтэй, 41 нь охин, 38 нь хөвгүүн, мөн хүйс нь тодорхойгүй байгаа 92 хүүхэд, 1439 насанд хүрсэн хүн байна.

Хамгийн олон хохирогч, шархдсан хүмүүс Киев хот, түүнчлэн Черкассы, Чернигов, Харьков, Херсон, Николаев, Одесса, Сумы, Запорожье, Днепропетровск, Житомир мужуудад бүртгэгдэж, 1951 хүн бэртснээс 949 хүн нь нас баржээ.

НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Антониу Гутерриш өмнө нь Украины Буча хотод болсон үйл явдалд бие даасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэж мэдэгдсэн. Тэрбээр Буча тосгонд амь үрэгдсэн энгийн иргэдийн гэрэл зургийг хараад маш их цочирдсоноо тэмдэглээд гэм буруутай  этгээдүүдийг олж тогтоохыг уриаллаа.

Эх сурвалж: Lenta

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button