УЛС ТӨР

Ч.Хүрэлбаатар гишүүн ээ, өөлж суухын оронд очоод зөвлөөч

Сангийн сайд асан, Төсвийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар юм л бол бусдыгаа өөлж, муулж суудаг болжээ.

Тэрбээр өөрөө ажиллаж байсан цаг үедээ ингэж, тэгж сайн ажиллаж, өр шир дарж, төсвийг алдагдалгүй барьж байсан гэх мэтчилэн байнга магтдаг.

Гэтэл өрөөл бусдыг хийж буй ажил л нэг л болж өгөхгүй байгаа талаар байнга шахам сошиал хуудастаа бичих болжээ. Угнь сошиал хуудастаа муулж суух биш очоод зөвлөөд, туслаад, хамтраад ажиллаж болмоор санагдана.

Тухайлбал, өчигдөр сошиал хуудастаа "Өнгөрсөн оны аравдугаар сарын 27-ны өдрийн Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр 2022 онд төсөв тэлж эрэлт нэмэгдэх учраас, мөн тээвэр ложистик болохгүй байгаа учраас үнэ өсөх, төгрөгийн ханш унах, валютын нөөц буурах эрсдэлтэйг анхааруулж, үүнээс сэргийлж ямар арга хэмжээ авах вэ гэж асууж байв. Энэ асуултыг олон ч удаа асуусан. Уг нь иймэрхүү сөрөг зүйлсийг урьдчилж хараад зохих арга хэмжээг түрүүлж авч байх учиртай" хэмээжээ.

Түүнчлэн хэд хоногийн өмнө "Нэг доллар 3000 хүрлээ. Төгрөгийн ханшны уналтыг зогсоохын тулд Монголбанк …Хязгаарлана, барина, дэмжихгүй, хязгаарлана…зэрэг арга хэмжээ авна гэнэ. Ямар ч үр дүнгүй. Доллар, иен, евро хайсан хүмүүс улам л ихсэнэ. Уг нь эдийн засгийн онолд ийм үед ямар арга хэмжээ авахыг нь маш тодорхой заачихсан байдаг л юм. Хэд ч хэлэх вэ дээ. Муйхарлаад л байх юм" хэмээсэн байх юм.

Б.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-05 10:25

Хүрэлбаатарын ааш , харьцаа гэж авах юмгүй хүн шүү дээ . Удахгүй Н.Энхбаяр шиг Хүрэлбаатар , Нямдорж нар ту�####�а наи байгуулаад гарахад гайхах зүйл дээ ,

Зочин баталгаа нь хэн бэ
Зочин баталгаа нь хэн бэ
2022-04-05 12:01

ЭНЭ ЗАВААН НӨХӨР ӨӨРӨӨ БАС ЯАХЫГ Ч МЭДДЭГГҮЙ ТЭНЭГ АМЬТАН. ХУДЛАА Л ЕРӨНХИЙ САЙДЫН СЭНТИЙ МӨРӨӨДСӨН НЭГ МУУ ХУЛГАЙЧ ХОТГОР ШАНАГ ШҮҮДЭЭ

guyuu
guyuu
2022-04-06 04:17

odoonii saiduud Hurelbaatariin derged unen juchig bndaa ,ter ymar ch bsn UDS 3000 hurtel mugrugiig ungaagui n gaviya uur tuund yu ch bhgui ! yu unen ter unen !

Холбоотой мэдээ

Back to top button