ДЭЛХИЙНИЙГЭМ

ОХУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан тэрбумтан Израилийн иргэншил авчээ

Оросын бизнесмэн Михаил Прохоров Израилийн иргэншил авсан байна.

Михаил Прохоров бол ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан тэрбумтан юм. Энэ талаар “The Times of Israel” мэдээлжээ.

Тэрбумтан хэдхэн хоногийн өмнө Швейцариас хувийн онгоцоор Израильд ирж, тэр даруйдаа иргэншил хүссэн аж. Михаил Прохоров эхийн талаас эмэг нь еврей хүн байсан гэдгийг эх сурвалж онцолжээ.

“Блүүмберг” /Bloomberg/ агентлагаас гаргасан дэлхийн тэрбумтнуудын индексээр Михаил Прохоровын хөрөнгийн хэмжээ сүүлийн үеийн байдлаар 13,8 тэрбум ам.доллар байгаа нь ​​Оросын хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 12-т бичигдэж байна.

Оросын олон бизнесмэнүүдээс ялгаатай нь тэрбээр Украин дахь Оросын цэргийн ажиллагаатай холбогдуулан АНУ-ын хориг арга хэмжээнд өртөөгүй, түүний хөрөнгийг царцаагаагүй байгаа аж.

Эх сурвалж: The Times of Isarael

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
bilgee
bilgee
2022-04-05 16:25

gadaad buh medee oloh wm daa anar

eej
eej
2022-04-05 17:58

evrei um bol yaaj ch orosiin uernhiilogchiin songulid ursulduj bsn um boldoo

Холбоотой мэдээ

Back to top button