
Австрали улс дөрөвдүгээр сарын 7-ноос Орос руу тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүн экспортлохыг хориглосон шийдвэр гаргалаа.
Экспортын хоригт үнэт эдлэл, алт, дарс, тээврийн хэрэгсэл, үслэг эдлэл болон бусад бараа багтсан хэмээн Австралийн Гадаад Хэргийн Яамны цахим хуудсанд мэдээлжээ.
Дээр дурдсан бараануудыг шууд болон шууд бусаар нийлүүлэх, худалдах, тээвэрлэхийг хориглосон байна. Түүнчлэн Австралиас ОХУ руу экспортлох барааны жагсаалтад тамхины бүтээгдэхүүн, хөгжмийн зэмсэг, арьс шир, дагалдах хэрэгсэл, хувцас, соёл урлагийн бараа, цахилгаан бараа, түрс, хавч, трюфель /шоколад/ болон бусад зүйлс багтжээ. Мөн жагсаалтад сувд, цэвэр цусны адуу ч багтжээ.

Европын Холбооноос ОХУ-ын эсрэг авч буй тав дахь хориг арга хэмжээ нь онгоцны түрээс, нисэх онгоцны түлш, гангийн бүтээгдэхүүн, тансаг хэрэглээний барааны импорт, экспортод нөлөөлөх магадлалтай хэмээн “CNBC” телевиз мэдээлж байсан. Европын Холбоо ОХУ-ын эсрэг тавих шинэ хязгаарлалтын багцыг энэ долоо хоногийн сүүлээр батлах төлөвтэй байна.
Эх сурвалж: Daily Telegraph
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өөрсдөө илүү хохирно
Нээг их хүнд хэрэгтэй эд зүйлс биш л байна даа, �######�уул гэж. Аваагүй байлаа гээд дутаад үгүйлээд байх зүйлс биш байна, их юмаараа боож дээ.