ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Найруулагч Майкл Бэй: Уилл Смитийн хэрэг эхнээсээ “тавилттай шоу” байсан

Холливудын алдарт найруулагч Майкл Бэй жүжигчин Уилл Смитийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын үеэр хөтлөгчөөр ажилласан комедиан Крис Рокыг алгадсан үйлдлийг “буруу” зүйл гэж нэрлэсэн ч энэ нь түүнд огтхон ч хамаатай хэрэг биш гэлээ. Учир нь, энэ цаг үед үүнээс илүү чухал, тулгамдсан сэдвийн талаар ярих ёстой гэдгийг тайлбарлалаа. Мөн түүний бодлоор Холливуд “тун ч биеэ тоож эхэлсэн” гэсэн байна.

Уилл Смит жинхэнээсээ Крис Рокыг алгадсан гэдэгт огт итгэхгүй байгаагаа ч нэмж хэлэв.

Майкл Бэй: “Би түүнтэй олон удаа хамт ажилласан. Тэр тийм үйлдэл хийхээр залуу биш. Би түүнийг өмнө нь яг ийм авир гаргаж байгааг хэзээ ч харж байгаагүй. Тэр үзэгчдийн суудалд сууж байхдаа Крис Рокын хэлсэн үгэнд инээгээд сууж байсныг харсан. Тиймээс энэ бүхэн эхнээсээ зохион байгуулалт буюу “тавилттай шоу” гэж бодсон. Тэгээд ч энэ надад хамаагүй. Цаана чинь Украинд хүүхдүүд эндэж байхад Холливуд зөвхөн өөртөө л олон нийтийн анхаарлыг татах гэж оролдож байна. Одоо энэ талаар ярих нь зүйтэй”.

Ер нь хүн олон нийтийн дунд алдартай, танигдаад ирэх тусам тэр хэрээрээ тэр хүний амьдрал, дадал зуршил нь өөрийн мэдэлгүй “бусдынх болон хувирдаг”. Ялангуяа, жүжигчид, уран бүтээлчид, шлу бизнесийн одод өөрсдөө зориудаар олны анхаарлыг зөвхөн өөртөө хандуулахыг, хэвлэл мэдээллүүд зөвхөн өөрийнх нь талаар ярьж, бичиж “ярианы сэдэв” болохыг хүсдэг. Тиймдээ ч тэд зохиомлоор “сенсац” дэгдээх тохиолдол цөөнгүй бий. “Сайн зүйл хийсэн үү, муу зүйл хийсэн үү гэдгээрээ биш, өөрөөр хэлбэл сайн, муу алдар гэж байдаггүй, харин алдар суу л байдаг” гэсэн үг хүртэл байдаг нь оргүй зүйл биш.

Дэлхий нийтийн хамаг анхаарал Украин дээр төвлөрсөн энэ цаг үед “Оскар”-ын наадам болсон нь Кино академийн, Холливудынхны хувьд “зүгээр л нэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дурдагдаад өнгөрөхийг хүсээгүй, харин дурсагдахыг хүссэн гэсэн санааг найруулагч Майкл Бэй хэлэхийг хүсчээ.

Эх сурвалж: Variety

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button