Нийгмийн

ШШГЕГ: Хорих ангийн дэд дарга хоригдсон этгээдэд хүч хэрэглэсэн хэргийг шалгаж байна

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа "Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги"-ийн дэд дарга нь хоригдсон этгээдэд хүч хэрэглэсэн гэх бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан.

Энэ талаар бид ШШГЕГ-аас тодруулахад “Тухайн хоригдсон этгээд нь бусдын биед хүч хэрэглэн халдсан, мөн алба хаагчийн тавьсан албан ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэн, улмаар өөрийн бие эрхтэнд санаатайгаар гэмтэл учруулах үйлдлийг гаргасан.

Уг бичлэг нь тухайн хоригдогчийн гаргасан үйлдлийг таслан зогсоосон үеийн бичлэгийн нэг хэсэг бөгөөд тухайн этгээдийн үйлдлийг таслан зогсоох явцдаа биеийн хүчийг хэтрүүлэн хэрэглэсэн болох нь прокурорын байгууллагын шалгалтаар тогтоогдсон.

Прокурорын байгууллагаас дээрх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн цагдаагийн байгууллагад шилжүүлж, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын II дугаар хэлтэст хэрэг бүртгэлийн хэрэг нээн холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.

Цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлийн ажиллагаа явагдаж байгаа тул манай байгууллагын зүгээс мэдээлэл өгөх боломжгүй. Харин алба хаагчийн гаргасан буруутай үйлдэлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас албан шалгалт явуулж байна. Мөн хариуцлага тооцох болно” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Bidon
Bidon
2022-04-06 17:12

Ed nar ugaasaa ingej l bgaa

Зочин
Зочин
2022-04-07 00:09

Хоригдол ямарч эсэргүүцэл үзүүлэхгүй “дарга” өшиглөөд л байгаа харагдаж байна.Долдойнууд л ийм байдаг даа.Дарга нарын өмнө бол эрх хав шиг нахилзаж бөхөлзөнө.Эрх чөлөөгүй ядарсан нэгэн болон өөрөөсөө доошхи хүмүүст бол арслан барс.

Холбоотой мэдээ

Back to top button