ДЭЛХИЙНИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

Илон Маск “Твиттер”-ийн захирлуудын зөвлөлд элсэж, хувьцааг нь өсгөжээ

Илон Маск 2024 онд болох хувьцаа эзэмшигчдийн хурал хүртэл хоёр жилийн хугацаатайгаар “Твиттер” /Twitter Inc/ компанийн захирлуудын зөвлөлд ажиллахаар болсон талаар “Dow Jones” компанийн баримт бичигт дурджээ.

Илон Маск тус ​​компанийн 9.2 хувийг худалдаж авсан нь ил болсон. Баримт бичгүүдээс үзвэл, Маск компанийн захирлуудын зөвлөлийн гишүүн байх хугацаандаа компанийн эзэмших хувь хэмжээ 14.9 хувиас хэтрэхгүй гэж заасан байна.

Өчигдөр /2022.04.05/-ийн арилжаагаар “Твиттер”-ийн хувьцааны үнэ 6.8 хувиар өсжээ. Илон Маск зөвлөлд нь орохоос өмнө “Твиттер”-ийн капиталжуулалт буюу хөрөнгөжих хэмжээ 27 хувиар өсөж, 31.5 тэрбум ам.долларт хүрчээ.

Эх сурвалж: Washington Post  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button