ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Селена Гомез: Сошиалаас холдож аз жаргалтай, жирийн хүн гэдгээ ухаарсан

Селена Гомез “Өглөөний мэнд, Америк минь” /Good Morning, America/ нэвтрүүлэгт оролцох үеэрээ чухам яагаад дөрвөн жилийн турш сошиал сүлжээнээс холдсон талаараа тайлбар хийв.

Түүний хэлснээр, энэ бүх хугацаанд сэтгэцийн эрүүл мэнддээ түлхүү анхаарахаар шийдсэн гэнэ. Гомез сошиал сүлжээг орхисноор өөрийгөө илүү сайн мэдэрсэн, өөрийгөө илүү нээсэн гэдгээ хүлээн зөвшөөрөв.

Селена Гомез: “Энэ нь миний амьдралыг бүрэн өөрчилсөн. Би илүү их аз жаргалтай болсон. Би өнгөрснөөрөө биш, өнөөдрөөрөө амьдарч эхэлсэн. Олны анхаарлын төвд өсч торнисон минь надад маш их зүйлийг зааж өгсөн нь гарцаагүй”.

Сошиал сүлжээг орхисноос хойш бодит амьдрал дээр хүмүүстэй илүү их харилцаж эхэлсэн гэв.

Селена Гомез: “Би хүмүүстэй илүү их харилцдаг болсон. Энэ нь намайг би чинь бусдын адил жирийн хүн гэдгийг маань ойлгуулсан”.

Мөн бусдын сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэлзүйгээ засахад нь туслахын тулд сошиал сүлжээнд эргэн ирж байгаагаа хэлсэн байна. Тиймээс, өөрийн гэсэн “Wondermind” платформыг бүтээж, хэрэглэгчдэд сэтгэцийн эмгэгээ даван туулахад туслах аж. Эл платформ нь бусдад өөрийгөө ойлгуулахыг, хайрлуулахыг, мэдрүүлэхийг хүссэн хүн бүхэнд зориулсан талбар гэдгийг онцлов.

“Wondermind” платформ нь сэтгэцийн эрүүл мэндээ сайжруулахад туслах хэрэгцээт мэдээ мэдээлэл, мэргэжилтнүүдийн зөвлөгөө, бас сэтгэлзүйн дасгалуудыг багтаасан аж. Мөн платформыг үнэ төлбөргүйгээр ашиглах боломжтой гэв. Гомез хүмүүст туслахын тулд өөрийн олж авсан алдар нэрээ ашиглахыг хүсч байгаа гэсэн байна.

Селена Гомез сэтгэцийн асуудлын талаар хувийн туршлагатай. Тэрбээр илүүдэл жингээсээ болж удаан хугацаанд стресстэж, сэтгэлийн хямралд орж, шүтэн бишрэгчдийнхээ дунд ч гадуурхагдаж эхэлсэн.

Нэмж сонирхуулахад, Селена Гомез удаан хугацааны туршид *аутоиммун өвчинтэй тэмцэж байгаа юм. Тэрбээр Жастин Биберээс салж, сэтгэлийн хямралд орсон юм.

*Сахарын өвчин, үе мөчний өвчин, экзем, хайрст үлд, чонон хөрвөс, склероз, нойр булчирхайн үрэвсэл, элэгний үрэвсэл, багтраа өвчин, хоолны харшил гэх мэт биеийн аль ч хэсэг, аль ч эрхтэнд хамаарч болох эдгэрэшгүй гэж тодорхойлогдох 100 гаруй өвчин байдаг. Эдгээр өвчнөөс аль нэгийг туссан хүмүүс байнга л тэр өвчнөө “эмчилж” байх шаардлагатай. Ийм өвчнүүдийг нийтэд нь аутоиммун өвчин /autoimmune disease/ гэж ангилдаг.

Эх сурвалж: Billboard

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button