Facebook өөрийн виртуал валютыг гаргахаар зэхэж байна

Компанийн нэрээ “Мета” болгон өөрчилсөн Америкийн “Фэйсбүүк” компани өөрийн гэсэн виртуаль валют бий болгох боломжийг судалж эхэлсэн байна. Энэ талаар “Файнэншл Таймс” /Financial Times/ сонинд нийтэлжээ.
Сонины мэдээлснээр, тус компани “Фэйсбүүк”, “Инстаграм” гэсэн үндсэн платформуудынх нь нэр хүнд буурсантай холбоотойгоор орлогын өөр эх үүсвэр олж, хэрэглэгчдийн анхаарлыг татахуйц шинэ боломжуудыг эрэлхийлж эхэлсэн аж. Хандалт, нэр хүнд унасан нь компанид хохиролтой болсон гэгдэж байна.
Блокчэйнд суурилсан виртуаль валютаа “Zuck Bucks” хэмээн нэрлэж магадгүй гэж эх сурвалж онцолжээ. Компани “NFT” токенуудыг өөрсдийн хэрэглээнд нэвтрүүлэх хандлагатай байгаа ба тэр нь тоглоомын программуудад ашигладаг аппликэйшнтай ижил төстэй байх аж.
Эх сурвалж: Financial Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.