
Эдийн засгийн чуулган Төрийн ордонд үргэлжилж байна.
Шадар сайд С.Амарсайхан “Зорьсон, хэрэгжүүлсэн ажлаа бодитой дүгнэдэг, форум хийгээд л мартдаггүй байх чухал. Боомт ямар чухал вэ, эмзэг вэ гэдгийг цар тахал харууллаа. Зүүнбаян, Ханги чиглэлийн 246 км төмөр зам ашиглалтад орчихвол Замын-Үүдийн боомтын ачаалал хоёр дахин багасна. Тэгснээр бараа эргэлт хоёр дахин нэмэгдэнэ гэсэн үг.

Ойрын хоёр жилд ачаа эргэлтийг нэмэгдүүлснээр эдийн засгаа сэргээж, дотоодын нийт бүтээгдэхүүнийг хоёр дахин нэмэх боломж байна. Хил, гааль хаачихвал бүх амьдрал зогсдог байж болохгүй” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амарсайхан зөвлөх нэртэй ,хүний эрхийн хэмээх луйварчин авгай Оюунчимэг гэгч эрх авгайгаа Онцгойгоос �######�уулж өгөөч. Тусгай өрөө, тусгай машин, тусгай жолооч, шатахуун гээд зардлыг нь дийлэхээ болилоо.