НИЙГЭМ

Нэгдүгээр цэцэрлэгийн хоёр бүлгийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр цэцэрлэгийн ахлах А, бэлтгэлийн Б бүлгийн 4-5 насны дөрвөн хүүхэд есдүгээр сарын 13-15-ны өдрүүдэд ХӨСҮТ-ийн гэдэсний халдварт өвчний тасагт цусан суулга өвчин оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна. Иймд Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс цусан суулга халдварыг таслан зогсоох, сэргийлэх арга хэмжээг Халдвар судлалын үндэсний төв, Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран шалгалт хийжээ.

Шалгалтын явцад хичээлийн нэгдүгээр байр нь есдүгээр сарын 16-ны байдлаар хэрэглээний халуун усаар хангагдаагүй, цэцэрлэгийн гал тогоонд цэвэр усны хоолойнд шүүлтүүргүй, угаагуурын хэсэгт тос баригч байхгүй.

“Багачууд хүнс” ОНӨААТҮГ-аас нийлүүлсэн хүнсний бүтээгдэхүүний шинжилгээний бичиг хангалтгүй/ дутуу/, бүлгийн багш, гал тогооны ажилчдын гар угаах цэгт халдваргүйжүүлэх бодис байхгүй, дотоод хяналтын журам мөрдөгддөггүй зэрэг зөрчил илэрчээ.

Мөн цэцэрлэгийн 2 гал тогоонд хэрэглэгдэж буй ундны уснаас 2 дээж, аяга, таваг, халбага, сэрээ, ажлын ширээ, ажлын хувцас зэргээс нийт 20 ширхэг арчдас, хүнсний бүтээгдэхүүнээс 12 ширхэг сорьц, есдүгээр сарын 13 өдрийн хоолны 8 дээж зэргийг авч НМХГ-ын Төв лабораторийн шинжилгээнд хамруулсан байна. Шинжилгээний хариу 72 цагийн дараа гарах юм.

Прокурорын зөвшөөрлөөр өвчлөл гарсан хоёр бүлгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, голомтын халдваргүйэүүлж байгаа аж.

Илэрсэн зөрчлийг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 8 дах заалтыг үндэслэн Зөрчлийн хэрэг нээж зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна гэж нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button