ДЭЛХИЙНИЙГЭМ

Герман дөрвөн сарын дотор Оросын нүүрснээс бүрэн татгалзах бодолтой байна

Германы канцлер Олаф Шольц Европын Холбооны гишүүн улс орнуудад Оросын нүүрсний импортоос бүрмөсөн татгалзах 120 хоногийн хугацааг Герман улс  биелүүлэх ёстой хэмээн мэдэгдэв.

Олаф Шольц ХБНГУ-ын Холбооны мужуудын тэргүүн нартай уулзсаныхаа дараа “Энэ шилжилтийн үеийг ашиглах шаардлагатай. Үүнийг хурдан хийх тусмаа сайн. Гэсэн ч, бид шинэ эх үүсвэр олох шаардлагатай” хэмээн онцоллоо.  

Пүрэв гараг /2022.04.07/-т Брюссель дэх Европын Холбооны орнуудын байнгын төлөөлөгчдийн хороо ОХУ-ын эсрэг тав дахь хориг арга хэмжээний багцыг баталсан. Баасан гарагт албан ёсоор хэвлэх юм.

Шинэ хориг арга хэмжээнд Оросын хэд хэдэн банкны хөрөнгийг битүүмжлэх, ОХУ-аас нүүрс болон бусад бараа бүтээгдэхүүн импортлохыг хориглох, ОХУ-д зэр зэвсэг, өндөр технологийн бараа нийлүүлэхэд 10 тэрбум европын хориг тавих зэрэг багтжээ.

Түүнчлэн Европын Холбооны боомтуудад Оросын хөлөг онгоцны нэвтрэх эрхийг хааж, Оросын хэд хэдэн барааны импортод мөн хориг тогтоож, Оросын авто тээврийн компаниудын Европ дахь ажлыг ч хязгаарлах юм.

Эх сурвалж: Interfax

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button