ДЭЛХИЙНИЙГЭМ

ГАДААДЫН ХЭВЛЭЛД: Монголын залуус “Бид эх орондоо амьдармаар байна” уриатайгаар жагслаа

Сүхбаатарын талбайд өчигдөр /2022.04.07/ "Монголдоо сайхан амьдаръя" уриатай залуусын тайван жагсаал зохион байгуулагдсан. Уг жагсаалыг гадны хэвлэлүүд ингэж мэдээлжээ.


НЭМЭЛТ:

-МОНГОЛ: Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 7-нд эсэргүүцлийн жагсаал боллоо-

Дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн Сүхбаатарын талбайд болсон цуглааны талаар www.crisis24.garda.com сайтад ийн мэдээлжээ. “Жагсагчид улс орны эдийн засаг, нийгмийн асуудлуудыг буруутгасан байна. Хэдэн арван залуус жагсаалд нэгдэн оролцлоо. Ойрын хэдэн долоо хоногоос хэсэг бүлгээрээ нэгдэж, дахин нэмэлт эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна гэдгээ мэдэгдлээ.

Харин эрх баригчдын зүгээс залуусын жагсаалыг дуусан дуустал нь ажиглаж, тэднийг тараахыг оролдох нь дамжиггүй. Жагсагчид болон цагдаа нарын хооронд үл ойлголцох зүйл гарч, мөргөлдөөн гарахыг үгүйсгэхгүй гэгдэж байна. Эсэргүүцэгчид болоод хамгаалалтын албаныхны хооронд нөхцөл байдал хотын зам тээврийн хөдөлгөөнд ч саад учруулж болзошгүй байна.

Зөвлөх нь: Жагсаал даамжирч, мөргөлдөөн болох эрсдэлтэй тул аль болохоор жагсаалд оролцохгүй байхыг зөвлөж байна. Аюулгүй байдлыг хангах зорилгоор заавал зөвлөмжийг сайн дагаарай” гэсэн анхааруулгыг өгсөн байна.

Эх сурвалж: Crisis24.garda.com


-Монгол залуус “Бид эх орондоо амьдармаар байна” уриатайгаар жагслаа-

Монгол залуус өчигдөр буюу 2022.04.07-ны өдөр нийслэл хотын төв талбайд цугларч, хойч ирээдүйнхээ төлөө нэгдлээ. Тэдний жагсаал цуглаан шөнө дөл болтол үргэлжиллээ.

Нийслэл хотын өнцөг булан бүрээс ирсэн залуус үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, тайван жагсаалд нэгдэв.

Талбай дундуур өнгөрч буй залуус “Эх орондоо амар амгалан байж, ажил хөдөлмөртэй, эрүүл орчинтой, эрүүл саруул сайхан амьдралыг хүсэж байна!” хэмээн хашгирч байв. Тэд “Бид эх орондоо сайхан амьдрахыг хүсэж байна!” гэсэн лоозонтойгоор жагссан байна.

Мөн жагсаалын үеэр замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар хүртэл дуут дохио өгч залуусыг үзэл бодлоороо дэмжиж буйгаа мөн илэрхийлсэн үйл явдал боллоо.

Монгол залуус ийнхүү тайван жагсаал зохион байгууллаа. Тэдний эрх баригчдад хүргүүлсэн гол уриа нь “Ажлаа хий!” байв. Энэ уриа бол Монгол Улсын Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчид зориулагдсан уриа байлаа. Залуус төрийн удирдлагуудыг ажлаа зөв хийхийг шаардав.

Эх сурвалж: Canews

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button