
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайд төв талбайд гарч ирж танилцууллаа.
Тэрбээр "Засгийн газарт хүргүүлсэн 15 зүйл бүхий шаардлагыг Засгийн газар ээлжит бусаар хэлэлцээд дараах хариуг өгч байна.
- Үнийн өсөлт. Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх саналаа өргөн мэдүүлсэн. УИХ-ын даргатай утсаар холбогдлоо. Энэ хуулийг УИХ дөрөвдүгээр сарын 15-ны дотор эцэслэн батална.
- Засгийн газрын хуралдаанд ЦЕГ, ТЕГ-ын удирдлагууд оролцлоо. Саатуулсан иргэдийг бүрэн сулласан. Дахиж асуудал үүсгэхгүй гэдэг амлалтыг авсан.
- Авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татсан этгээдийн ялыг наймаалцаж шийдэхгүй, ялын бодлогыг чангатгах хуулийн төслийг яаралтай горимоор өргөн барина. АТГ албан тушаалтнуудыг ялгаварлалгүй шийтгэхийг энэ хуулийн нэмэлт өөрчлөлтөд багтаана. Хөгжлийн банк, бусад олон жил дуншсан нөлөө бүхий этгээдүүдийн хэргийг эцэслэн шийдэхгүй бол Засгийн газар ард түмэнтэйгээ хамт тэмцэнэ.
- Хэмнэлтийн тусгай горимд шилжинэ. Том оврын автомашиныг нийслэл хотод албан тушаалтнууд унахгүй, албан тасалгаанд метр квадратын шалгуур тавих гэх мэт хэмнэлт хийнэ. ТӨҮГ-уудыг олон нийтийн эзэмшилд шилжүүлж, олон нийтэд ил тод болгох асуудлыг ирэх долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
- Залуучуудын холбоог удирдаж байгаа үе үеийн хүмүүс олон нитийн өмчийг шамшигдуулсан асуудлыг АТГ-т шилжүүлэх Засгийн газрын тэмдэглэл гаргалаа.
- НӨАТ-ын хэм хэмжээ тогтоох, НДШ багасгах, УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхийг цуцлах гэх мэт асуудлуудыг УИХ дээр заавал хэлэлцэх ёстой асуудлууд юм. Тиймээс олон нийт ийм асуудлуудад бухимдалтай байгааг илэрхийлж, холбогдох УИХ-ын удирдлагуудад хэлсэн. Энэ асуудлаар УИХ-тай хамтарч ажиллана.
- Түүнчлэн урт хугацаандаа шийдэх сонгуулийн тогтолцоо, авлигад идэгдсэн шүүгчид ажиллаад байгаа, эрчим хүч, түгжрэл гэх мэт асуудлууд гаргаж тавьсан байна. Та бүхэнтэй долоо хоногт нэг удаа Засгийн газар уулзалт зохион байгуулж болно. Ардчилсан зарчмаар хамтдаа ярилцаж, шийдвэрлэх бүрэн боломж байна гэж үзэж байна. Монголчууд талцан хуваалцах бүртээ уруудан доройтдог гэдгийг буурал түүх бидэнд сануулдаг. Тиймээс эвтэй байж, томоохон асуудлуудаа шийдвэрлэж байж эдийн засгийн хуьд бие даах ёстой. Ингээд та бүхэн Үндсэн хуулийн дагуу тайвнаар эвлэлдэн нэгдсэн шигээ тайвнаар тарахыг хүсье. Ерөнхий сайдын хувьд уриалж байна. Та бүхний шаардсан 15 асуудлаар үр дүн гаргана гэдгээ амлаж байна" гэлээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УИХ-ын гишүүд, сайд нар, дарга нарын том оврын машинаа татгалзах нь зөв. Бас дарга нарын арын өрөө буюу архидалтын өрөөгүй болгомоор байна. Онцгойн дарга нарын том өрөөг албан хаагчдын хүүхдийн цэцэрлэг болгомоор байна.
залуусаа хүүхдийн паркийн хашааг буулгаж хотхон орон сууц барихаар Голомт банк үйл ажиллагаа явуулж эхлээд байна. Маргааш хүүхдийн паркийн төлөө жагсаалд өргөнөөр оролцоорой бидний ирээдүй амрах зугаалах чөлөөт цагаа өнгөрөөх цэцэрлэгт хүрээлэн тоглоомын төв устаж алга боллоо Монголчуудаа сэрээд хараарай.
Дарга нарын үүдний өрөөний томыг яана, үндсэн өрөөний тансгийг яана, арын өрөөний архидалтын яана. Нийлүүлж тооцвол 20 хүүхдийн цэцэрлэгт хангаллтай.