СПОРТ

Ш.Энхийн-Од дэлхийн шигшээд Монголоос анх удаа багтан, тоглож байна

Аавынхаа амжилтыг үргэлжлүүлж, NBA-ийн тамирчин болохоор мэрийж яваа Ш.Энхийн-Од Америкийн оюутны спортын холбоо (NCAA)-ны дээд лигт урилгаар тоглосон Монголын анхны тамирчин болсон билээ.

“Дэйтон”-ы их сургуулийн багт тоглож буй тэрбээр Америкийн сагсан бөмбөгийн холбоо, “Nike” компаниас зохион байгуулдаг “Nike hoop summit” шоу тоглолтод оролцох 12 тамирчны нэгт багтсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Өсвөрийн Бүх оддын тоглолт гэгддэг тус тоглолт яг одоо болж, АНУ, Дэлхийн баг хоорондоо өрсөлдөж байна.

Ингэснээр Ш.Энхийн-Од дэлхийн багт Монголоос анх удаа багтан, бас нэгэн анхдагч амжилтын эзэн боллоо.

 “Nike hoop summit” тоглолтын дэлхийн багт өрсөлдөж байсан тоглогчдоос NBA-ийн супер од Новицкий, Йокич нарын шилдгүүд төрсөн. Энэ шоу тоглолтоос 12 жилийн хугацаанд 11 тамирчин NBA-ийн драфтын №1-ээр хэр чансаатай, нэр хүндтэй тэмцээнийх нь илрэл.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button