Нийгмийн

Үнэт металл, эрдэс бүтээгдэхүүний үнэ өндөр түвшинд хадгалагдаж байна

Хэдийгээр дэлхийн эдийн засагт эрсдэл нэмэгдэж, эдийн засгийн төлөв байдал муудаж байгаа ч Монголын экспортын гол бүтээгдэхүүнүүдийн үнэ олон улсын зах зээл дээр өндөр хэвээр байна:

Хүснэгт: Түүхий эдийн ханшийн хөдөлгөөн

Түүхий эд  Үнэ $ 14 хоног 1 сар 1 жил Оны эх
Алт 1,958.3 -1.5% 2.6% 13.4% 0.8%
Зэс 10,267 0.8% 4.1% 16.9% 30.6%
Нефть 120.7 7.1% 24.6% 94.8% 136.2%
Төм.хүдэр 136.5 -3.4% 6.6% -11.3% -9.3%
Нүүрс 595 -6.3% 34% 410.7% 444.1%
  • Алтны үнэ 1958.3 ам.долларт хүрсэн нь жилийн өмнөхтэй харьцуулахад 13.4 хувь, нэг сарын өмнөхтэй харьцуулахад 2.6 хувь, харин оны эхэнтэй харьцуулахад 0.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
  • Зэсийн үнэ 10,267 ам.доллар байгаа нь жилийн өмнөхөөс 16.9 хувь, оны эхэнтэй харьцуулахад 30.6 хувиар нэмэгдээд байна.
  • Төмрийн хүдрийн үнэ 136.5 ам.долларт хүрсэн нь сарын өмнөхтэй харьцуулахад 6.6 хувиар нэмэгджээ.
  • Коксжих нүүрсний үнэ 595 ам.доллар байгаа нь жилийн өмнөхөөс 4 дахин өндөр, харин сарын өмнөхтэй харьцуулахад 34 хувиар тус тус нэмэгдээд байна.

Харин ОХУ-Украины асуудал, ОПЕК-ийн Өргөтгөсөн бүлгийн орнуудын нийлүүлэлт зэргээс шалтгаалан нефтийн үнийн баррель нь $120.7 хүрсэн нь жилийн өмнөхөөс 94.8 хувь, сарын өмнөхтэй харьцуулахад 24.6 хувиар өссөн үзүүлэлт юм. Нефтийн үнийн энэхүү өсөлт бензин шатахууны үнийг өсгөж, улс орнуудад инфляцад нэмэлт дарамт болж буй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button