ДЭЛХИЙНИЙГЭМ

Жо Байдены зөвлөх: ОХУ удахгүй дэлхийн хамгийн том эдийн засгийн нэг хэсэг байхаа болино

Барууны орнуудын тавьсан хориг арга хэмжээний үр дүнд ОХУ-ын эдийн засаг удахгүй дэлхийн хамгийн том эдийн засгийн нэг хэсэг байхаа больж магадгүй боллоо. Энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан “ABC News” сувагт ярилцлага өгөх үеэрээ мэдэгдлээ.

Жейк Салливан:Орос улсын эдийн засгийн талаарх бие даасан прогнозоос ажиглавал энэ онд үзүүлэлт нь даруй 10-15 хувиар буурч, бид бүхний үзүүлж буй эдийн засгийн дарамтаас болж дэлхийн хамгийн том эдийн засгийн нэг байхаа болино”.

Мөн, “Одоогийн байдлаар ОХУ-ын Засгийн газар банкуудад үйлчлүүлэгчдэдээ ам.доллар зарахыг зөвшөөрөөгүй байгаа юм. Энэ үйлдлээрээ ОХУ-ын эрх баригчид рублиэ хамгаалж эхэлсэн. Гэсэн ч, энэ мэт алхам нь эргээд Орос улс эдийн засагтаа асар их хэмжээний эдийн засгийн зардал гаргаж байгаа юм. Тиймээс, Кремль Украинд хийсэн хэргийнхээ гашуун зовлонг өөрсдөө мэдрэх хүртэл нь бид бүхэн Орос улсын эдийн засгийг үргэлжлүүлэн шахах болно” хэмээн нэмж онцлов.

Эх сурвалж: ABC News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-12 09:31

Оросууд хилийнхээ хажууд НАТО гийн цэргийг байрлуулахыг хүссэнгүй гэж тийм шийдвэрийг АНУ гаргаж байгаамуу ккк

Зочин
Зочин
2022-04-12 10:23

АНУ ӨӨРТӨӨ АШИГ ОЛЖ БАЙВАЛ ДЭЛХИЙн т�##�ыг ч сөнөөхөд бэлэн байх шиг байна . Юм цаг цагаараа байдаггүй . Хэзээ нэгэн цагт мөхөөж доройтох үе АНУ д байгаа даа. Энэ улс сөнөчихвөл дэлхий амг�##�ан болох бус уу

Иргэн
Иргэн
2022-04-12 10:57

Яанкууд өөрнөө бас сонин байд�##� руу дөхөөд л байгаа даа. Нефть нь үнэд ороод хандсан улс нь харьцахгүй/ АНЭУ, Саудын Арабын Улс энэ тэртэй ярих гэсэн утсаа аваагүй Иран Венесуэл хүлээж аваагүйгэсэн шүү/, ногоон цаасыг нь улс орнууд адлах аястай болоод...

Зочин
Зочин
2022-04-12 11:08

АНУ дэлхийн гол диктатур тогтоогч, хамгийн харгис цагдаа байхаа болино

Зочин
Зочин
2022-04-12 14:06

Эсрэгээрээ эргээд Финлянд, Швед 6 р сард НАТО д хүсэлтээ өгөхөөр болсон, Орос том э/засагтай биш, дэлхийд 12т байдаг.

Зочин
Зочин
2022-04-12 19:48

Путин дайнаа зогсоогоосой! Орос улс бүр хог болж дууслаа

Даржаа
Даржаа
2022-04-12 19:50

АНУ, ЕХУ -ууд ОХУыг ганцаардуулах бодлого биелэхгүй. Тэд араб, африк, азийн олон орныг тонон дээрэмдсэн нь үнэн. Гол санаа нь Оросын газрын баялагт л санаархаж байгаа.

Холбоотой мэдээ

Back to top button