ДЭЛХИЙНИЙГЭМ

Япон ОХУ-ын эсрэг шинэ хориг тогтоолоо

Япон улс Украины нөхцөл байдлын улмаас ОХУ-ын 398 иргэн, 28 байгууллагын эсрэг хориг тогтоолоо.

Японы Засгийн газар Украины эргэн тойронд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ийнхүү шинэ хориг арга хэмжээ авахаар болсноо мэдэгдлээ. Энэ талаар Японы Гадаад Хэргийн Яамны цахим хуудсанд нийтлэсэн мэдэгдэлд дурджээ.

Тодруулбал, Төрийн Думын гишүүд, Оросын Тэнгисийн цэргийн хүчний Ерөнхий командлагч Николай Евменов, Хуурай замын цэргийн командлагч Олег Салюков, Агаарын цэргийн хүчний командлагч Сергей Дронов, Сансар судлалын ерөнхий командлагч нарт хориг арга хэмжээ авсан байна.

Түүнчлэн, ОХУ-д шинээр хөрөнгө оруулалт хийхийг хориглосон шийдвэрийг Японы Засгийн газар баталжээ. Нөгөөтэйгүүр, тавдугаар сарын 12-ноос эхлэн Японоос ОХУ руу шинэ хөрөнгө оруулалт хийх тохиолдолд зөвхөн тусгай зөвшөөрлөөр хийх боломжтой аж.

Дөрөвдүгээр сарын 8-нд ОХУ-ын 400 иргэн, 20 байгууллагын эсрэг хориг арга хэмжээ авахаа зарласан. Ерөнхий сайд Кишида Фүмио Кишида хэлэхдээ, Оросын улс төрчид, тэр тусмаа Төрийн Думын гишүүд, цэргийн бие даасан алба хаагчдад хязгаарлалт хийх гэж мэдэгдсэн. болно. Ерөнхий сайдын тайлбарласнаар, хоригт ихэвчлэн Оросын цэргийн салбар буюу батлан хамгаалахынхан багтана гэсэн юм.

Эх сурвалж: NHK News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 12, 2022 17:23

Америк атомын бөмбөг хаяж 2 хотыг нь үнсэн товрог болгож байсныг самурайнууд мартаад АНУ г дагагч болж

Холбоотой мэдээ

Back to top button