ДЭЛХИЙНИЙГЭМСПОРТЭнтертайнмент

WNBA-гийн од тамирчныг ОХУ-д саатуулах хугацааг тавдугаар сар хүртэл сунгалаа

Бритни Гринерийн хоригдох хугацааг тавдугаар сарын 19 хүртэл сунгасан талаар Оросын төрийн мэдээллийн “ТАСС” агентлаг мэдээллээ.

Москвагийн мужийн шүүхээс Америкийн сагсан бөмбөгийн од Бритни Гринерт хамгийн багадаа хоёр сар баривчлах ял оноосон юм.

Оросын шоронгуудад нэвтрэх эрхтэй байдаг Олон нийтийн хяналтын комиссын гишүүн Екатерина Калуганагийн “ТАСС” агентлагт мэдээлснээр, Бритни Гринерийг өмнө нь ял шийтгэл авч байгаагүй өөр хоёр эмэгтэй хоригдлуудтай нэг камерт оруулсан аж. Гринерт тулгамдаад байгаа цорын ганц асуудал бол шоронгийн ор. Учир нь, түүний биеийн өндөрт тохирохгүй, жижигхэн байгаа аж.

Пүрэв гарагт болсон шүүх хурлаар Олимпын хошой аварга тамирчныг гэрийн хорионд гаргах хүсэлт гаргасан ч  шүүх хүсэлтийг хүлээж аваагүй байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм.

АНУ-ын WNBA-гийн од тамирчин, олимпын хоёр алтан медаль хүртсэн Гринерийг Оросын гаалийн газар Москвагийн Шереметьево нисэх онгоцны буудалд саатуулсан.

WNBA-гийн 31 настай од Орос руу хар тамхи зөөвөрлөсөн нь тогтоогдвол түүнд арван жил хүртэлх хорих ял ногдуулах юм. Гринерийг баривчилсан үйл явц хоёрдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цэргүүддээ Украин руу довтлох тушаал өгсний дараа АНУ ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авсны дараа болсон гэдгээрээ анхаарал татаж байгаа юм.

2012-2015 онд АНУ-ын Орос, Украины асуудал эрхэлсэн Батлан ​​Хамгаалахын сайдын туслахын албыг хашиж байсан Эвелин Фаркас хэлэхдээ, “Хэрвээ бид тамирчнаа Оросын шоронгоос гаргахдаа хоригдлуудын солилцоогоор гаргаж болно” гэсэн юм. Харин Пентагоны ажилтан асан мэдэгдэхдээ, Бритни Гринерийг “олны танил барьцаалагч”-аар ашиглаж магадгүй гэсэн байна.

Жо Байдены Засаг захиргаа Бритни Гринерийн хэрэг дээр ажиллахаар Элчин Сайдын Яамны багийг томилсон хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгдлээ.

Эх сурвалж: Tass

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button